
"Намайг Амараа гэдэг" хэмээн 2012 оны сонгуулиар Ардчилсан намын рекламыг хийж байсан жүжигчин Б.Амарсайхан энэ жил МАН-ын захиалгаар "Би юу хийчих вэ" гэх видеог "Херо энтертаймент"-тай хамтарч хийсэн Түүнийг хүмүүс МАН-д худалдагдчихлаа хэмээн шуугихад "Би зүгээр л хэлэх гэсэн үгээ л хэлсэн. Аль нэг намын талд ажиллаагүй гэдгийг албан ёсоор хэлье" хэмээн бухимдаж байсан.
Гэвч түүнийг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга болох гэж буй талаар эх сурвалж мэдээллээ.