
Монголын хөрөнгийн бирж өчигдөр I, II, III ангилалд бүртгэлтэй 15 компанийн 17.502 ширхэг хувьцаа арилжлаа. Бас 6870 ширхэг ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа хийн нийт 694.5 сая төгрөгийн гүйлгээ хийв. MSE ALL индекс өмнөх өдрөөсөө 0.23 хувиар дээшлэн 821.7 нэгжид хүрлээ. Мөн зах зээлийн нийт үнэлгээ нэмэгдэн 1.39 их наяд болов.
Энэ өдөр “Хөх ган” компанийн 8204 ширхэг үнэт цаас борлуулсан нь тоо ширхгээр хамгийн олонд тооцогдлоо. Түүнчлэн тус компанийн хувьцааны ханш хамгийн их буюу 5.8 хувиар өссөнөөр нэгж нь 65.6 төгрөгтэй дүйсэн юм. Харин “Махимпекс”-ийнх хамгийн их буюу 2.4 хувиар буурснаар нэгж нь 2732 төгрөгтэй тэнцэв.