
Пүүл биллъярдын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д боллоо. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Баттулгын удирдлага дор гурван тамирчин оролцсоноос Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртэв.

Тэрээр ийнхүү биллъярдын ДАШТ-ээс медаль авсан Монголын анхны тамирчин болов.

Түүхэн амжилтын эзэн өнөөдөр эх орондоо ирлээ.