Угалзтай өрөөгөөр зочлоорой
Хээ угалз нь Монголын үндэсний уламжлалт хэв маягийг илэрхийлдэг урлагийн нэг төрөл. Тэгвэл энэ чиглэлээр бүтээл туурвидаг зураач Р.Баярсайхан “Угалзтай өрөө” үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд дэлгээд байна.
2025-09-08
Удам дамжсан уран бүтээлчдийн ертөнцөөр аялаарай
Монголын дүрслэх урлагийн түүхэнд ул мөрөө тодоор тамгалсан, Төрийн соёрхолт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” гэр бүлийн үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн галерейн танхимд олны хүртээл болгож байна. Энэ сарын 10-ныг дуустал толилуулах эл үзэсгэлэнд түүний гэргий, зээгт наамалч Я.Люня болон үр хүүхдүүд, дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн үе үеийн төгсөгчдийн бүтээлүүдийг дэлгэснээрээ онцлогтой.
2025-09-03
Уур бухимдал, аюул эрсдэл дагуулсан “Зүрх асна” шоу
17.00 цагаас эхэлж, нийт долоон цаг үргэлжилсэн “Зүрх асна” тоглолтын эргэн тойронд зад шүүмжлэх зүйл багагүй өрнөлөө. Одоогоос хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосын Итэвон дүүрэгт Halloween буюу сүнсний баяр тэмдэглэхээр цугласан 100 мянган хүн бөөнөөрөө нарийн гудам руу чиглэснээс үүдэн, 196 хүн бэртэж, 159 хүн нас барсан нь бий.
2025-08-25
Орос хэлний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ
2024 оны ДАШТ-д Энэтхэг, Хятад, Грек, Вьетнам, Латин Америкийн орнууд гээд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй хүн оролцсон бөгөөд сүүлчийн шат Санкт-Петербургийн ойролцоох түүхэн ордон, музейн цогцолбор “Царское село”-д болж, Казахстаны баг түрүүлж байв
2025-08-18
“Урагшаа харсан цонх” кино шагналын төлөө өрсөлдөж байна
Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A south facing window) богино хэмжээний кино 78 дахь удаагийн Локарно олон улсын кино наадмын уралдаант хэсэгт сонгогдон, өнгөрсөн ням гарагт нээлтээ хийсэн байна. Тус арга хэмжээнд гол дүрийн жүжигчин М.Аззаяа, М.Алтаншагай, продюсер Катя Хазак нар оролцон, бүтээлээ танилцуулсан аж.
2025-08-16
“Хаалга ба сонголт”-оос дотоод ертөнцөө тольдоорой
Пост модерн чиглэлээр уран бүтээлээ туурвигч М.Тодбилэг анхны бие даасан “Хаалга ба сонголт” үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд энэ баасан гарагт толилуулах нь. Энэ сарын 27-ныг хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэн нь бидэнд дотоод ертөнцийн “хаалганууд”-ынхаа өмнө түр ч атугай саатан чимээлэх боломж олгож, сонголт бол хувь тавилангийн нэгээхэн хэсэг болохыг мэдрэн, эргэцүүлэх орон зай олгох аж
2025-08-06
Хүннүгийн үед хамаарах “Гол мод II” дурсгалт газарт дахин малтлага, судалгаа хийх нь
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Балгасын тал дахь “Гол мод II” хэмээх газраас Хүннүгийн үеийн язгууртны нэгдүгээр бунхан тэргүүт 200 гаруй булш бүхий түүх, археологи, соёлын дурсгалыг Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн судлаачид 2001 онд анх илрүүлж байсан. Язгууртны нэгдүгээр булшнаас илэрсэн сүйх тэрэгний эд ангиуд болон хөллөгөө морины иж бүрэн алт, мөнгөн тоноглолууд, хаш чулуу, хүрэл, төмөр эдлэлүүд, эртний Ромын шилэн аяга зэрэг нь зөвхөн Монгол Улсын нутгаас төдийгүй эртний Хүннү улсын соёл өргөн тархсан Евроазийн тал хээрийн бүс нутгаас анх удаа олдсон хосгүй үнэт археологийн дурсгал гэгддэг.
2025-08-06
Хубилай хааны хөлөг онгоцны үлдэгдлүүдийг олны хүртээл болгож байна
Чингис хаан үндэсний музейнхэн Дэлхий дахин ба монголчууд: Монгол бахархлын танхимын үзмэрүүдээ шинэчлэн дэглэжээ. Үүний хүрээнд Японы Цүшима, Ики, Такашима зэрэг арлаас олдсон, Хубилай хааны усан флотын хөлөг онгоцны үлдэгдлүүдийг олны хүртээл болгож буй гэнэ.
2025-08-04
“Франц зурагчны нүдээр 1912-1913 оны монголчууд”-ыг тольдоорой
“Франц зурагчны нүдээр 1912-1913 оны монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэнг “Улаан гэр” галерейд толилуулж байна. Эл үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургууд нь өнгөрсөн зууны эхэн буюу хувьсгалын өмнөх үеийн монголчуудын амьдралыг харуулах ховор баримт гэдгээрээ онцлогтой аж. Мөн тухайн үеийн улс төрийн донсолгоог харуу лахаас гадна газар нутгийн олон өнгө төрх, нүүдэлчдийн амьдралын хэв маяг, шашин шүтлэг, хувцаслах соёл, уламжлалын талаарх гэрэл зургуудыг дэлгэсэн байна. Тухайлбал, “Монгол айл”, “Нийслэл хүрээний өндөр тушаалтан”, “Шоронгийн хоригдлууд”, “Халх эхнэр” зэрэг тухайн үеийн нийгмийн өнгө төрхийг эл үзэсгэлэнгээс тольдож болох нь.
2025-08-04
Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг тэргүүлжээ
Ардын жүжигчин Э.Амартүвшинийг дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарууллаа. Тодруулбал, “Ореra world” цахим хуудас 2023 оноос эхлэн олон улсад үнэлэгдсэн дуурийн дуучдыг таван ангилалд хуваан, шилдгүүдийг нь шалгаруулж буй билээ. Тэгвэл өнөө жилийн дэлхийн шилдэг баритоны жагсаалтыг Ардын жүжигчин Э.Амартүвшин 7500 оноогоор тэргүүлжээ
2025-08-01
Монголын бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын институц ба Бат-Оршил өргөх ёслол
Ордны дотор их буу гурван удаа тавьж, нижигнэн түжигнэхэд ордны дотор байсан зарим аймтгай шадар хүмүүс нь цочиж уулга алдаж бархирна. Энэ уулга алдах гэдэг нь үнэнгүй худал бөгөөд Богдод таалагдахын арга болно. Богд, эх дагинын хамт Очирдара гэдэг дуганд ороод хойш явж төрийн ордонд орж очив. Төрийн ордонд бараалхан орох эрх бүхий ихээхэн хутагт хувилгаад, хан, ван, бээл бээс гүн, засаг тайж нар цөм дагалдан орцгоов. Эрх, хувьгүй түшмэл, бичээс над дэмий л гадна хүлээн чичирч, төрийн ордны үүдэнд хүрч юм үзэх гэх ба ийш тийш явъя гэвч, бургас мод барьсан хаалгач лам, цагдаа нар хориглож донгодох ба бургас модны хишиг хүртэх учир явж хөдөлж чадахгүй, ямар ч хэрэггүй дэмий чичрэлдэн, хэзээ ёслол тарахыг хүлээж байх нь тэр үеийн дээд, доодын эрх тэгшгүй байдал илэрхий мэдэгдэнэ.
2025-07-28
Тогоруун дуу
Тэрбээр гудамжаар зөрөлдөх олон хүний дүрд “хувилж”, тэдний мэдэрч буйг ойлгох сон гэх хүслээр эл бүтээлээ туурвижээ. Түүнийг А.Сайханбаяр гэнэ. Залуу зохиолчийн нийт 11 өгүүллэгээс бүрдэх “Зүүдний хүүрнэлүүд” түүврээс “Тогоруун дуу”-г онцлон уншигч танд хүргэж байна.
2025-07-25
Монголын Бурхны шашны тэргүүн, Богд Жавзандамба хутагтын цол хийгээд алтан тамгын учир
Гэвч Дээрхийн уг эхэд “Хорин нэгдүгээр он (Тэнгэрийн тэтгэсний 21 дүгээр он-1756) мөн Хүрээний газарт цанид номын сургууль байгуулж судар тарнийн шашныг зэргээр ихэд бадруулж зах хязгаарын олон амьтныг бурхны соёлд жолоодож гайхамшигтай эрдэм дөрвөн этгээдэд нэвтэртэл дуурсгаж шарын шашны итгэл болов. Мөн Хотгойдын ван Цэнгүнжав дэмий цуу үг зохиож халхчуудыг бачимдуулан цуугуулж явсан тухайд Жавзандамба хутагт даруй “Цэнгүнжавын алдаршуулсан цуу үгийг итгэвээс болохгүй” хэмээн нийтээр ухуулан зарласан бөгөөд, бас дөрвөн аймгийн хан, ван, гүн, тайж нарыг цуглуулж чуулган нийлж олон бүхнийг амар жимрээр тохинуулан суулгасан учирт Гозун Төгсгөлт хуанди хишиг хүртээж урьдын бүх “шашныг мандуулах” цолын дээр, “амьтныг жаргуулагч” хэмээх цол нэмж өргөмжлөөд дотоод сангийн зүйл бүр торгын зэрэг юмыг тусгайлан хиа гаргаж шагнасан” гэсэн тэмдэглэл оржээ.
2025-07-24
“Дүүрэн билигтэй түвшин жаргалтай амьдрахыг бэлгэдсэн сав бол авдар”
Үндэсний музейнхэн “Монгол авдар” хэмээх тусгай үзэсгэлэнг энэ сарын 29нийг хүртэл олны хүртээл болгох нь. Эл үзэсгэлэнд өнө эртнээс хэрэглэж ирсэн суран үдээстэй авдраас эхлээд төрөл бүрийн цоож, цуурга тэргүүтэй 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж буй юм. Мөн энэхүү үзэсгэлэнд монголчуудын XVII-XX зууны үед хэрэглэж байсан бурхан тахилын болон уламжлалт үхэг, эрээлсэн, алтан цоолбор болон сийлбэр хээтэй авдруудыг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
2025-07-23