Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам, хөдөлгөөн

А.Отгонбаатар авах эрхгүй санхүүжилтээс татгалзсан дүр эсгэв

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар төрөөс олгох санхүүжилтийг авахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн бич­гийг СЕХ-нд илгээсэн тухай цахим хуудсандаа нийтэлжээ. “Улс орны эдийн засаг хүнд, ард түмний амьдрал ядуу байгаа учраас төсвөөс нэг ч төгрөг авахгүй” хэмээн “эх орончийн” дүр үзүүлэх гэж тэрбээр оролдов. Гэтэл үнэндээ тус намынхан төрөөс санхүүжилт авах хуулийн бусад шаардлагыг хангаагүй учраас төсвөөс мөнгө авах эрхгүй юм байна.
2026-02-04

“Нээлттэй, цэгцтэй АН” үндэсний аян эхлүүллээ

АН-аас “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аяныг өчигдрөөс эхлүүлж буйгаа зарлалаа. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж, Дээд шүүхээр баталгаажуулсан үндсэн дүрэм, хөтөлбөрийнхөө хүрээнд тус намынхан бүх шатандаа дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж эхэлж буй нь энэ юм. Тэд хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10 хүртэл гишүүдийн бүртгэлээ шинэчилнэ. Үүний тулд AN+ хэмээх гар утасны аппликэйшн зохиожээ. Гишүүд нь үүгээр дамжуулан бүртгэлээ шинэчлэх юм байна.
2026-02-02

МАН-ын бүлэг: Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өглөө

ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ТАЛД ИЛҮҮ ЧАМБАЙРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
2025-12-22

О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах асуудлыг би өөрийн бланк дээрээ өргөн барина

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл өглөө.  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдрийн төрд хамгийн хэрэгтэй байгаа цомхон төрийн бодлогыг баримтлах хэрэгтэй. Манай намын бүлгээс дэд сайдын томилгоог цуцал гэдэг шаардлагыг тавьсан. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ дахь ардчилсан намын бүлгээс засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлэх тухай бид өмнө мэдээлсэн. Сая бүлгийн хурал
2025-12-22

МАН-ынхан намын дарга, үндсэн дүрмээ бүртгүүлэхээр хандав

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар уржигдар намын даргаар Н.Учрал сонгогдсоныг баталгаажуулах, мөн үндсэн дүрэм, хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд өгчээ. Тус нам шинэ даргаа сонгож, үндсэн дүрмээ батлах Их хурлыг яг сарын өмнө хийсэн. Гэвч материалаа хүргүүлэхийн тулд ийнхүү удсан байна.
2025-12-19

МАН-ын бүлэг: Албан тушаалтны шийдвэр бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зарчмыг хуульд тусгав

МАН-ын бүлэг: Албан тушаалтны шийдвэр бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зарчмыг хуульд тусгав
2025-12-15

Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгов

ХҮН намын ээлжит VIII Их хурал бямба гарагт болж, үндсэн дүрмээ хэлэлцжээ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхээр батлуулах ёстой. Үүний дагуу тэд дүрмээ хэлэлцэн баталсан байна. Мөн намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийг сунгах, эсэхийг шийдэв. Тус намын Их хурлын төлөөлөгчдийн 91.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжилсан аж. Ийнхүү түүний бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээр сунгасан байна.
2025-12-15

Намуудын холбогдох мэдээллийг нэгтгэн байршуулжээ

Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам манай улсад бий. Тэд энэ сард багтаан үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Тэгвэл СЕХ-ноос эдгээр намын тухай мэдээллийг нэг дороос харж болох цэсийг www.m-election.mn цахим хуудсандаа нэмжээ. Улс төрийн намуудын дүрэм, хөтөлбөр, үзэл баримтлал, удирдлага, гишүүнчлэлээс эхлээд холбогдох бүх мэдээллийг ийнхүү нэг дороос авдаг болсон байна. Намууд дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн шинэчилснийг Дээд шүүх бүртгэсэн бол тэр бүрд СЕХ мэдээллийг өөрчлөөд явах гэнэ.
2025-12-10

Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ

ХҮН нам парламентад найман гишүүнтэй. Тэдний хоёр нь л тойрогт өрсөлдөж, сонгогчдын саналаар гишүүн болсон, бусад нь намын жагсаалтаар “гарч ирсэн” юм. Тэгвэл тойргоос сонгогдсон хоёр гишүүний нэг болох Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс гарах хүсэлтээ өгсөн байна.
2025-12-04

Улс төрийн намуудын эрх зүйн орчныг “амилуулсан” гэв

“Улс төрийн намын ил тод байдал” зөвлө­гөөнийг өчигдөр СЕХ болон Нээлттэй нийгэм форумаас зохион байгууллаа. Үүгээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, бусад ул­сын турш­ла­га, ил тод байдал, санхүүжилт, түүнд тавих олон нийтийн хяналтын талаар хэ­лэл­цэв. На­муудын төлөөлөл, судлаачид, мөн төрийн байгуул­лагуудаас уг зөвлөгөөнд оролцжээ. Улс тө­рийн намын эрх зүйн орчны өөрчлөлт, шинэч­лэлт, тулгарч буй сорилтын талаар улс төр судлалын доктор Э.Гэ­рэлт-Од танилцуулсан.
2025-11-25

АН-аас татварын өршөөл үзүүлэх хууль санаачилна

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий газрын болон Тамхины хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл сонс­сон байна. Энэ талаар бүл­гийн дарга О.Цогт­гэрэл, дэд дарга Б.Жар­га­лан, гишүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ.
2025-11-25

Н.Учралыг Ж.Энхбаяр, түүнийг М.Бадамсүрэн орлоно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр цахимаар ху­ралдаж, Тэргүүн шадар бөгөөд Эдийн зас­гийн хөгж­лийн сайдаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг томилуулах шийд­вэр гаргажээ. Уг албан тушаалыг хашиж бай­сан Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсон уч­раас ийн­хүү өөр хүн томилох гэж буй юм. Харин Ж.Энхбаярын оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томи­лох нь. Зас­гийн газрын гишүүнийг чөлөөлөх, то­милох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Эд­гээр улс төр­чийг туршлага, чадвартай хэмээн Зас­гийн газрын тэргүүн үнэлсэн гэнэ.
2025-11-25

МАН бүлэг: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.11.24/-ийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсож, УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, санал хэлж хэлэлцлээ.
2025-11-24

АН-ынхан Үндсэн дүрмээ баталсан байна

АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралдаан өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд болж, Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн үндсэн дүрмийнхээ өөрчлөлтийг баталсан юм. Ийм нэг л асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ. Тус намынхан өмнө нь Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэн батлаад, Дээд шүүхэд хүргүүлсэн ч 12 заалтыг хуульд нийцүүлэх хэрэгтэй хэмээн буцаасан аж. Тиймээс эл “засвар”-ыг дүрэмдээ хийж, дахин Дээд шүүхэд хүргүүлэхээр болсон байна.
2025-11-24

Н.Учрал: Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангана

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнээ шинэчлэн баталсан. Улмаар уржигдар Бага хурлын анхдугаар хуралдаан болж, Удирдах зөвлөлийн 39 гишүүнээ шинээр сонгосон юм. Их хурлын үр дүнгийн талаар МАН-ын шинэ дарга Н.Учрал, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар өчигдөр мэдээлэл хийв.
2025-11-20

МАН-ын ЕНБ-ийн даргаар Я.Содбаатарыг улираан ажиллуулахаар болжээ

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан  өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгож баталлаа.
2025-11-19

МАН-ын Их хурал маргааш эхэлнэ

МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус намын 2255 төлөөлөл оролцох юм. Уг хурлаар МАНынхан шинэ даргаа сонгоно. Бага хурлын үеэр намын даргын сонгуульд өрсөлдсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар хоёулаа нэрээ татсан учраас шинэ хүмүүс гарч ирэхээр байгаа билээ. Одоогоор Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарын нэр дуулдаж буй. Танхимаас ч хүмүүс нэрээ дэвшүүлэх тухай бид өмнө нь мэдээлсэн.
2025-11-14

Т.Доржханд: Шүүмжлүүлээд ч болтугай ажлаа хийж дуусгадаг улс төрийн хүчин хэрэгтэй байна

Шадар сайд Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Сүүлийн бүтэн сар хэвлэлд ярилцлага өгөөгүй. Яагаад гэвэл улс төр болон засгийн газар тогтвортой байх ёстой гэх зарчимыг баримталсан. Б.Пүрэвдорж дарга хэд хоног чуулган удирдаад, ядраад, ам нь халтираад, ХҮН-ыг Засгийн газраас гарах гэж байгаа гэж ярьчих шиг боллоо.
2025-11-13