Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

П.Наранбаяр: Боловсролын салбарт ажиллаж байгаа 90 мянга гаруй ажилчдын үндсэн цалин 20 хувиар нэмэгдэнэ

Засгийн газраас хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцууллаа.  Боловсролын сайд П.Наранбаяр "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар багш нарын цалинг 20 хувиар нэмэх зарчмын шийдвэрийг гаргасан. Ингэснээр боловсролын салбарт ажиллаж байгаа 90 мянган ажилчдын үндсэн цалин 20 хувиар нэмэгдэнэ. Гэхдээ нөгөө талдаа урсгал зардал, хөтөлбөр арга хэмжээнээс таналт хийх шаардлагатай болж байна. 
2025-10-15

Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж миний биеийг бүлгийн даргаар сонголоо

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "УИХ дахь МАН-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр зохион байгуулагдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, намын бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх саналаар миний биеийг МАН-ын бүлгийн даргаар сонголоо. 
2025-10-15

ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-10-15

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Эхний өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Субраманьяам Жайшанкар Ерөнхийлөгчид бараалхаж, уг айлчлалд энэтхэгчүүд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэжээ.
2025-10-15

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр /2025.10.15/ өглөө 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцаж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
2025-10-15

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, эсэх асуудал гацаанд оров

УИХ-ын дарга захирамж гаргасан ч олон сарын өмнөөс төлөвлөсөн төрийн айлчлалд Н.Номтойбаяр, О.Алтангэрэл, С.Замира тэргүүтэй нам намын төлөөлөл болсон 7-8 гишүүн явсан байна.
2025-10-14

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11:00 цагт товлосон билээ. Гэвч Байнгын хорооны гишүүд хуралдаан орж ирэлгүй, 35 минут өнгөрсөн учраас тус хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
2025-10-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордох аж. Түүний айлчлал энэ сарын 16 хүртэл үргэлжлэх юм.
2025-10-13

 Хууль байгаад ч “хүчрэгддэггүй” Б.Дэлгэрсайхан

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайханыг аавынх нь нэрээр бус, уугуул нутаг, үүсгэсэн аж ахуйн нэгжээр нь монголчууд илүү мэднэ. Өөрөөр хэлбэл, “Дорнын говь”-ийн Дэлгэрсайхан хэмээн УИХ-д сонгогдохоосоо өмнө нэрийдэж явсан үе түүнд бий. 1964 онд Дорноговь аймгийн Сайншанд сумд төрсөн, нутагтаа ерөнхий боловсролын сургууль дүүргээд, аймгийн төвөөсөө 100-гаад км-ийн зайд орших Улаан-Уулын отрядад цэргийн алба хаан, тухайн үеийн НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуульд 1983 онд элссэн нэгэн.
2025-10-13

Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэх ТББХ-ны хуралдааныг даваа гараг хүртэл хойшлууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан байна. Хуульд заасан бүрэн эрхийн дагуу, хуралдааныг ирэх даваа гарагийн 13.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Улмаар 18 гишүүн үг хэлэхээр нэрээ бүртгүүлээд байсан юм. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаар санал хурааж амжилгүй, хуралдаан ийнхүү хойшиллоо.
2025-10-10

Л.Оюун-Эрдэнэ: АМНАТ-тай холбоотой асуудлыг дандаа Ж.Оджаргал захирал лоббиддог байсан

Хамт ажиллаж байсан хүмүүс 100 хоног дотор төрөл арилжаад, харь гарагаас буугаад ирсэн шинэ сервис болсон гэж би бодохгүй байгаа. Одоо хэдүүлээ ингэж тойр ч худлаа яриад яахав. АМНАТ-тай холбоотой асуудлыг дандаа Ж.Оджаргал захирал лоббиддог байсан. Уг нь Сангийн сайд Жавхлан шахалтад орсон гүрийгээд яваад байна гэж надад ярьсан. Улсаасаа том компанитай болсон бол улсынхаа нэрийг МCS  гэж өөрчилье" гэлээ. 
2025-10-10

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх ТББХ-ны хуралдаан эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдэхгүй удсанаар одоогоор 14:50 цагт хуралдаан эхэллээ.
2025-10-10

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг маргааш УИХ-аар хэлэлцэнэ гэв

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрчилсөн. Тухайлбал, Баасан гарагийн өглөө 08:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, П.Сайнзориг нарын нэр бүхий 50 гаруй гишүүдийн тавьсан саналыг хэлэлцэнэ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар саяны Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг үргэлжлүүлэн 10:00 цагт хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа 2026 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болно. Иймд байдлаар энэ долоо хоногийн хуралд өөрчлөлт орсон. 
2025-10-09

Багш нарын үндсэн цалинг 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг салбарын сайд хэллээ.

Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний бүтцийг шинэчлэн сайжруулах санал боловсруулах шаардлагатайг дурдлаа. 
2025-10-09

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа
2025-10-08

Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах” санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд олголоо.
2025-10-08

Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталжээ

Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо
2025-10-08

МАН-ын талцлын хайныг АН хагална

МАН-ынхны талцал үргэлжилж байна. Хоёр талд хуваагдсан гишүүд Төрийн ордон дахь нэгдсэн чуулганы танхимын үүдний индрийг “элэгдтэл” л ээлжлэн мэдэгдэл хийж буй. П.Сайнзориг, Ц.Сандаг-очир нарын гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барив. Үүнд 50 гаруй хүн гарын үсэг зурсан гэнэ. МАН-ын 33 гишүүн дээр АН, Үндэсний эвсэл, ХҮН намаас “хүч нэмсэн” аж. Гэхдээ тэдгээр гишүүн ил гарахыг хүсэхгүй байгааг Ц.СандагОчир ярьсан. Уг төслийг байнгын хороогоор ажлын гурав хоногт хэлэлцэх учиртай.
2025-10-08