П.Наранбаяр: Чиг үүргийн хувьд давхацсан 30 албан тушаалд цомхотгол хийнэ
Төрийн бүтээмжийн зөвлөлтэй хамтарч боловсролын салбарын удирдлага, менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагын чиг үүргийн давхцалыг судалжээ. Тодруулбал, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудыг хамруулсан байна. Эдгээр байгууллагад нийт 361 хүн ажиллаж байна. Нийт 81 чиг үүрэг давхцаж, 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай аж.
2025-03-26
Д.Үүрийнтуяа: "Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгийг 500 мянга болгох нь зүйтэй
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа.
2025-03-25
Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар шийдвэрлэлээ.
2025-03-24
Ажлаа ч хийдэг, алдаагаа ч ухамсарладаг Ж.Бат-Эрдэнэ
Гэтэл сүүлийн үед зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Хамаарал бүхий хүнийхээ аж ахуйн нэгжид Богдхан уулын Арцатын аманд газар авч орон сууц бариулсан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь нүүрсний ордыг хятадуудад худалдсан” хэмээн мэдээлэл цацагдаад байна. Хэдийгээр тухайн мэдээллийн төгсгөлд эдгээрийг АТГ-т өгч шалгуулна хэмээсэн ч хуулийн байгууллагаар өдгөө Ж.Бат-Эрдэнэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тохиолдол алга.
2025-03-24
Ерөнхийлөгч “Оюутолгой”-н гүний уурхайд ажиллав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Оюутолгойн гүний уурхайд ажиллажээ. “Оюутолгой” компани 2022 онд гүний уурхайгаа нээсэн. Өнгөрсөн оны олборлолт нь өмнөх жилийнхээсээ 50 хувиар нэмэгдэж, зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ. 2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй гэнэ.
2025-03-21
УИХ-ын хаврын чуулган гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ
УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өчигдөр 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцсон юм.
2025-03-18
“Том болоогүй” гишүүн
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Батшугарыг иргэд эцгийнх нь нэрээр анддаггүй. Тиймдээ ч өдгөө 38 настай залуу улс төрчийг олон нийт аавынхаа нэр, нөлөөгөөр амьдарч ирсэн гэж ярьдаг.
2025-03-17
Хоёр аймаг, 55 сумд нөхөн сонгууль явуулна
Аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгууль зохион байгуулах хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байна.
2025-03-14
Төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар эхлүүлэв
Төрийн албаны энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг өчигдөр нийслэл болон 21 аймагт зэрэг эхлүүлэв. Энэ улирлын шалгалтад улсын хэмжээнд 4041, үүнээс 1703 нь нийслэлд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
2025-03-13