Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, нэрс эмнээс дутахгүй үйлчилгээтэй
Зүрх, судасны өвчин дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. Тиймээс энэ талын судалгаа, тэр дундаа зүрх, судасны үйл ажиллагаанд хоол, тэжээлийн үзүүлэх нөлөөллийг идэвхтэй судалдаг. Энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн онцолсноор зүрхний өвчнөөс урьд чилан сэргийлэхэд антиоксидантын үүрэг маш чухал. Төрөл бүрийн жимс, жимсгэнэ хүнсний бусад бүтээгдэхүүнээс антиоксидант ашигтай нэгдлүүдийн агууламжаараа ялгардаг. Байгалийн хамгаалагч хэмээдэг төрөл бүрийн жимсийг тогтмол хэрэглэх нь зүрх, судасны ноцтой хүндрэлийн эрсдэлийг өндөр хувьтай бууруулдгийг олон талт судалгаагаар баталжээ.
2026-02-13
ДХИС-ийн бүтцийг 18 нэгжээр цөөлж, дарга нарын 21 орон тоог бууруулав
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн бүтэц, орон тоонд мэргэжлийн зөвлөх болон багийн гишүүд хамтран “процессын дахин инженерчлэл”-ийн аргачлалаар нарийвчилсан дүн шинжилгээ хийж, гарсан үр дүнг өнөөдөр (2026.02.12)-ны өдөр ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т. Сүхболд танилцууллаа.
2026-02-13
Нэгэн хэвийн бус, бүтээлчээр болзох боломж
Гэгээн хайрын баяр хаяанд ирж, хайртай хүндээ барих гэнэтийн бэлэг, мартагдашгүй дурсамжийн тухай бодол таны толгойд эргэлдэж байна уу. Валентин гэхээр л зөвхөн ресторан захиалж, шоколад хайлах гэхчлэн хэлбэр хөөцөлддөг үе хэдийн ард хоцорчээ. Харин энэ өдрийг арай өөр өнцгөөс харж, хамтдаа шинэ адал явдлыг эрэлхийлж, ямар нэгэн дурсамж бүтээх нь харилцааг илүү амьд, үнэ цэнтэй болгодог гэнэ. Тэгвэл Улаанбаатар хотын хүйтэн өвлийг хайрын халуун уур амьсгалаар дулаацуулж болох сонирхолтой хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэе.
2026-02-13
Нартай “найзалсан” нь хожно
Эрчим хүчний хэрэглээ, хүрэлцээний асуудал дэлхий дахинд нийтлэг “толгойн өвчин” болоод удсан. Өндөр хөгжилтэй улсууд цахилгааны хэрэглээгээ тасалдуулж, гал алдчихгүй байгаа хэдий ч энэ салбар нь “улайсаж, хагарах” эрсдэлтэй явж ирснийг Засгийн газруудынхаа түвшинд ярьдаг. Цахилгаан хангамж, эрчим хүчний нийлүүлэлтийн асуудал ингэж дэлхийн түвшинд улс төрийн хүрээнд халуун сэдвүүдийн нэг болсон өнөө үед нар, салхитай “найзлах” нь бие даасан, тогтвортой хөгжилд хөтлөх зэвсэг гэж тодорхойлж байна.
2026-02-13
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын шүүх хурлыг 10 дахь удаагаа хойшлууллаа
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга болон хэлтсийн дарга, мэргэжилтний албан тушаал хашиж байхдаа хувийн эмнэлгийн удирдлагаас хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав нарын хэргийг хэлэлцэхээ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч нар 10 дахь удаагаа хойшлууллаа. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч Р.Булгамаа нарын гурван өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм.
2026-02-13
Монгол-Оросын бизнес форумд оролцов
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Москва хотноо болж буй Монгол-Оросын бизнес форумд оролцож, үг хэлжээ. Монголын талаас уг форумд 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим, Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цугласан байна. Хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор урагшлуулах боломж нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр болохыг УИХ-ын дарга энэ үеэр тодотгов.
2026-02-13
Санал худалдан авахын эсрэг хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барина
АН-ын “4-11” мэдээллээр авлигын индексээр Монгол Улс 10 байр ухарсантай холбоотой УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, тус намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв нар байр сууриа илэрхийлэв. Ийнхүү олон байр ухарсанд улс төр дэх мөнгөний нөлөө асар их байгаа нь нөлөөлжээ. Ж.Баярмаа гишүүн энэ талаар “Манай улс 33 онооноос 31 болж ухарсан.
2026-02-13
“УБ БҮК” компанийн ашиг 70 хувиар буурсан байна
Барилга, зам тээвэр, дэд бүтцийн салбарт төмөр бетон хийц үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “УБ БҮК” компани 2025 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани 36.2 тэрбум төгрөгийн орлого олсон нь 2024 оныхоос 16.6 хувиар буурсан дүн болжээ. Үүнд барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт саарч, төслүүдийн хэрэгжилт удааширсан нь нөлөөлсөн гэнэ.
2026-02-13
Иргэдийн мэдээлэл авдаг гол эх сурвалж нь фэйсбүүк болжээ
Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй аж. Төслийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн салбарын нөхцөл байдлыг иж бүрнээр нь буюу нийт зургаан төрлийн судалгаагаар үнэлж, хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлох юм байна.
2026-02-13
Холбооны нисэхийн захиргааны IASA аудитаар Монгол Улс 2027 онд үнэлүүлнэ
АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USDA)-аас Монголын талд олгох буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, тус агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Томас Харди нар гарын үсэг зуржээ. Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд нисэхийн аюулгүй байдлын стандартын чиглэлээр нийт 2.6 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэх юм.
2026-02-13
Агаар бохирдуулагч тээврийн хэрэгслүүдийн яндангаас гарах утааг хэмжиж байна
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн яндангаас гарах хаягдал утаанд хэмжилт хийж байна. Уг хяналт шалгалтыг Байгаль орчны улсын хяналтын болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвийнхөн хамтран БОУАӨЯны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/06 дугаар удирдамжийн дагуу гүйцэтгэж байгаа аж
2026-02-13
Амар мэндийн ерөөлтэй ахан дүүсийн баяр айсуй
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу Цагаан сар дөхлөө. Эл баяраар монголчууд бид бэлгэтэй үгийг хэлэлцэн золгож, амар мэндээ мэдэлцэхдээ ч уран цэцнээр шүлэглэх нь бий. Тиймээс ч Цагаан сард зориулсан мэндчилгээний үг, шүлэг, ерөөл цөөнгүй байдаг. Тэдгээрээс болон их зохиолч Д.Нацагдоржийн “Хавар” шүлгийг багтаасан уран зохиолын буланг уншигчдадаа бэлтгэлээ.
2026-02-12
Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа
БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33 настай А нарыг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
2026-02-12
Японд бодит цалингийн хэмжээ дөрвөн жил дараалан буурчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт хөдөлмөрийн хөлснийхөөс давсаар буй нь япончуудын амьжиргаа, бодит орлогод дарамт учруулж байна. Улмаар тус улсад бодит цалингийн хэмжээ өнгөрсөн онд дөрөв дэх жилдээ дараалан буурсан талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлжээ.
2026-02-12