Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Халиа тошин үүссэн долоон байршилд арга хэмжээ авчээ

Нийслэлийн дөрвөн дүүргийн долоон байршилд халиа тошин үүссэн байна. Тодруулбал, байнгын ундаргатай булгаас хөрсний ус ихээр гарч, халиа тошин үүссэн тулГеодези, усны барилга, байгууламжийн газраас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Нийслэлийн дөрвөн дүүрэгт 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх, шороон хаалт хийх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэн арга хэмжээ авч ажиллаж байна.
2026-02-05

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эр­­чим­­­жүүлж, концессын гэрээний хугацааг өөрч­лөлгүйгээр ирэх есдүгээр сард багтаан ашиг­лалтад оруулах үүргийг Засгийн газрын хурал­даанаас холбогдох албан ту­шаалтнуудад өгсөн байна. “Тал нутгийн хөгж­лийн зам” ХХК кон­цессэзэмшиж буй бө­гөөдтэд төс­лийн аж­лыг гэрээнийхээ ху­га­цаанд дуусгах­­гүй бол үүнийг нь цуцална гэдгийг ан­хааруул­жээ.
2026-02-05

Манай улсын эдийн засгийн тогтвортой байдал мөсөн голуудаас шалтгаалах нь

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал уул уурхайн салбарын хөгжил, нүүрсний экспортоос илүүтэй асар хурдацтай хайлж буй мөсөн голуудаас хамаарахыг НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) сануулав. Учир нь манай орны гадаргын агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн суурь түвшнээс 2.3 хэмээр өссөн нь дэлхийн дунджаас даруй 1.3 градусаар өндөр үзүүлэлт болохыг Дэлхийн банкны удаах судалгаа харуулж байна.
2026-02-05

Монголчууд оюуны чадвараар дэлхийд наймдугаарт эрэмбэлэгджээ

“International IQ” цахим хуудаснаас гаргасан дэлхийн улс орнуудын оюуны чадварын түвшнийг харь­цуулсан жагсаалтад манай улс наймдугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Тус жагсаалтыг 2025 онд явуул­сан оюуны чадварын сорилын дүнд үндэслэн гаргасан бөгөөд нийт 137 орны иргэдийг хамруулжээ.
2026-02-05

“Рио тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар Б.Өсөхбаяр томилогджээ

“Рио тинто”компанийнЗэсийнгруппийн гүй­цэтгэх захирал Кэйти Жексоны аж­лын албаны даргаар Б.Өсөхбаярыг томил­жээ. Б.Өсөхбаяр нь “Оюутолгой” ком­панийн гүйцэтгэх захирал Дэйрдре Лин­ген­фэлдерийн тэргүүн зөвлөхийн албан тушаал хашдаг бө­гөөд “Оюутолгой”-д 10 гаруй жил ажилласан туршлагатай юм байна.
2026-02-04

Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр мөргөжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2026.02.03) “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр мөргөсөн байна” гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид ослын газар очиход Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чулуун овоо”-ны ойролцоо төв зам дээр наймдугаар ангийн хоёр сурагчийг гарцаар гарч байх үед нь жолооч Г нь тээврийн хэрэгслээрээ мөргөсөн нөхцөлтэй байжээ. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
2026-02-04

Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ

Улаанбаатар хотын гаалийн газрын гаа­лийн улсын байцаагчаар ажиллаж бай­сан М.Бат­саруулдхолбогдоххэргийгнийс­лэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын эсэр­гүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ. Тэр­бээр БНСУ-аас ирсэн чингэлэгт 2024 оны гурав­дугаар сарын 26- нд хяналт шалгалт хийлгүйгээр гаалийн байгууллага үйл ажиллагаандаа ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь гаалийн газ­рын ул­сын ахлах байцаагч Н.Ням­даваагийн ца­хим эрхээр нэвтэрч зөвшөөрөл ол­госон аж.
2026-02-04

Нийслэлийн дөрвөн дүүргийн долоон байршилд халиа тошин үүсжээ

Нийслэлийн дөрвөн дүүргийн долоон байршилд халиа тошин үүсжээ
2026-02-04

Аяллын виз авч ирээд буцаагүй Гана улсын иргэнийг албадан гаргалаа

Монгол Улсад жуулчлах виз авч ирээд хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсан Бүгд Найрамдах Гана Улсын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ынхан илрүүлэн албадан гаргалаа.
2026-02-04

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камер суурилуулж, нэгдсэн системд холбож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулан ажиллаж байна гэж мэдэгдлээ. Тодруулбал, Ухаалаг камерын системээр Улаанбаатар хотын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийг бүрэн сүлжээнд холбосон байна. Үүний үр дүнд өмнө нь цагдаагийн алба хаагч уулзвар зохицуулахад хоногт 16 цаг ажилладаг байсан бол ухаалаг камерын систем нэвтэрснээр 10 цаг ажиллаж, ачааллыг тэнцвэржүүлсэн гэжээ.
2026-02-04

Монгол, Японы мэргэжилтнүүд гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн талаар санал солилцлоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Японы Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнгийнхэн хамт­ран “Гэр бүл, хүүхдийн хэргийн даг­насан шүүх: Монгол Улс ба Япон Улс” сэ­дэвт семинарыг өчиг­дөр зохион байгуул­лаа. Салбарын мэргэжилтнүүд энэ үеэр хоёр орны гэр бүлийн шүүхийн бүтэц, үйл ажил­лагааны онцлог болон хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм.
2026-02-04

Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ЭНЭ САРЫН 15-НД ЭХЛҮҮЛНЭ
2026-02-04

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг Ж.Дэлгэрсайхан удирдана

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал уржигдар болж, даргаараа Ж.Дэлгэрсайханыг сонгосон байна. Тэр­бээр ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1996 оноос СЭЗИС-ийн багшаар 30 дахь жилдээ ажиллаж буй, дэд профессор хүн юм
2026-02-04

Сонгуулийн зардлын данс, тайлангийн асуудлаар Цэцэд маргаан үүсгэлээ

Сонгуулийн зардлын данс, тайлангийн асуудлаар Цэцэд маргаан үүсгэлээ
2026-02-04

“Засагтхан-2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадмын үеэр хүн тэмээнээс унаж, нас баржээ

Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд золгүйгээр нэг бус хүн нас баржээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг, Харган гэх газарт 50 настай иргэн түлээний мод бэлтгэж байгаад даруулж амиа алдсан гэнэ. Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант сумд амьдардаг айлын нэг настай хүүхэд зуух руу унаж түлэг­дэн, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай явдал болсон байна.
2026-02-03

Дэлхийн ус, намгархаг газрын өдрөөр судлаачид зөвлөлдөнө

Олон улсын тэмдэглэлт өдрүүд нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй глобал асууд­луудад анхаарал хандуулах, хамтын үйл ажиллагааг дэмжих, хүн төрөлхтний ололт амжилтыг тэмдэглэх чухал боломжийг бүрдүүлдэг. Дэлхийн ус, намгархаг газрын өдөр (World Wetlands day)-ийг олон улсад өргөн хүрээнд тэм­дэглэдэг бөгөөд манай улсын хувьд үүнийг илүү идэвхтэй, жил бүр тогтвортойгоор сурталчлан өнгөрүүлэх санаачилгыг Монголын шувуу хамгаалах төв болон Монголын биологийн олон янз байдлын ирээдүйн сангийн зүгээс дэвшүүлжээ.
2026-02-03

“Хуванцрын хэрэглээг багасгая” аян эхлүүлэв

БОУАӨЯ-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “Хуванцрын хэрэглээг багас­­гая” аяныг эхлүүллээ. Уг аян нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хуванцрын хэрэглээг эх үүсвэр дээр нь хязгаарлах, ангилалтыг сайжруулах, дахин боловсруулах үйл явцыг дэмжих зорилготой юм. Монгол Улсын хэмжээнд жилд дунд­­­­жаар 2.2 сая тонн хаягдал үүсдэг бөгөөд үү­ний 1.4 сая тонн нь нийслэл хотод ногдож буй аж.
2026-02-03

Адууны соёлд холбогдох 200 гаруй үзмэрийг дэлгэлээ

Монгол хүний сэтгэхүйд морь нь хурд, хийморь, эрх чөлөө, хүч чадлын илэрхийлэл байсаар ирсэн. Мон­голчууд хүлэг морийг төрийн долоон эрдэнийн нэг хэмээн дээдэлж, молор эр­­­дэ­­нийн хүлэг гэж бэлгэдэн шүтэж ирсэн уламжлалтай билээ.
2026-02-03