ХХҮЕГ-ын нягтлан бодогч М.Мэндбаяр төсвийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүлэв
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Мэндбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.
2026-02-25
Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн үйлдэлд шинжээчийн дүгнэлт гаргуулдаг болно
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, холбогдох дүрэм журам зөрчсөн үйлдэлд шинжээчийн дүгнэлт гаргуулдаг болох гэнэ. Уул уурхай, барилга, зам зэрэг хүнд үйлдвэрийн салбарт иргэд ажлын байран дээрээ осол, гэмтэлд өртөх нь түгээмэл. Энэ тохиолдолд ажилчид ихэнхдээ шинжээчийн дүгнэлтгүйгээр удирдлагуудтайгаа “тохирох” гэж оролдоод эрүүл мэндээрээ насан туршдаа хохирсон нь олон байдаг аж. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хууль зүй, дотоод хэргийн яамныхан хамтраад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүссэн зөрчил, ослын үед шинжээч томилох журам боловсруулахаар болсон байна.
2026-02-25
“Чөлөөлье” хөдөлгөөний хүрээнд зөвшөөрлийг цэгцэлнэ
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Аливаа төрлийн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрч лөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулан өнгөрсөн сард байгуулсан. Тус ажлын хэсгээс дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж буй аж.
2026-02-25
Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарт хариуцлага тооцохыг дахин шаардав
УИХ-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлагыг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдад тавьсан. Мөн эдгээр сайдыг огцруулах саналыг албан ёсоор өргөн барихаар өөрийн албан бланк гарын үсэг цуглуулж буй. Гэвч үүнээс хойш сарын хугацаа өнгөрсөн ч Ерөнхий сайд ямар нэг арга хэмжээ авч, хариуцлага тооцоогүй тул бодит шийдэл гаргахыг дахин шаардсан байна.
2026-02-25
Монгол Улс Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлын үзүүлэлтээр эхний тавд багтлаа
Дэлхийн энх тайвны индекс (Global peace index)-ийн 2025 оны шинэчилсэн тайланд дурдсанаар Монгол Улс Ази тивийн хамгийн амгалан, аюулгүй таван орны нэг болжээ. Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс жил бүр гаргадаг уг тайланд дэлхийн 163 улсыг энх тайвны байдлын түвшнээр нь жагсаадаг бөгөөд манайх өнгөрсөн оныхоос найман байраар ахиж, 37-д жагссан нь олон улсад аюулгүй байдлын түвшин нэмэгдсэнийг харуулсан үзүүлэлт болов.
2026-02-25
Эмэгтэй тоглогчид тивийн томоохон хоёр тэмцээнд өрсөлдөх нь
Малайзын Куала Лампур хотод ирэх дөрөвдүгээр сарын 7-15 хүртэл үргэлжлэх хэйбол биллиардын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй тоглогчдын дөрвөн эрхийн төлөөх шалгаруулалт “Элит биллиард” клубт болов. Эрэгтэйчүүдийн хоёр, эмэгтэйчүүдийн дөрвөн эрхийн төлөө гурван удаа шалгаруулалт болж, нийлбэр дүнгээр шалгарсан тамирчин эрхээ авснаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна тивийн нээлттэй тэмцээнд ч бас оролцох эрх давхар авсан юм.
2026-02-24
Ч.Мандахбаяр мөнгө, Н.Хэрлэн хүрэл медаль хүртлээ
Олон улсын уулын холбооноос АНУ-ын Колорадо мужийн Лонгмонт хотод зохион байгуулсан мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Секунд, долийн хол зөрүүгүй ширүүхэн өрсөлдөөнөөс шилдгүүдийг тодруулдаг эл тэмцээнд эрэгтэйчүүдээс хурдны төрөлд
2026-02-24
Гол, нуурын мөсний зузаан таван см-ээр нимгэрчээ
Манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өчигдрийн байдлаар өмнөх арав хоногийнхоос 5-25 см-ээр нэмэгдэж, дунджаар 20-175 см-т хүрчээ. Гэвч Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрөн орчимд мөсний зузаан таван см-ээр нимгэрсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гол, мөрний нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, тээврийн хэрэгсэл, мал, хүн явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
2026-02-24
Д.Тогтохсүрэнгийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж батлан даалтад гаргав
“Эрдэнэс критикал минералс” буюу хуучнаар “Монголросцветмет” ТӨҮГ -ын захирал Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулж өнгөрсөн сарын сүүлчээс АТГынхан хойшлуулшгүйгээр албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ. Улмаар 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байв.
2026-02-24
Франц улстай хамтран иргэний нисэхийн салбарт 23 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий цогц төслийн гэрээг дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох “Thales”-тай байгуулжээ. Тус гэрээний хүрээнд Улаанбаатар хот болон Сайншандад байгуулах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах юм байна.
2026-02-24
Халхгол, Матад сумд байгалийн гамшигт үзэгдэл болж, хоёр хүн нас баржээ
Дорнод аймгийн Матад сумд энэ сарын 21-ний 14.50 цагаас эхлэн орсон цас 17 цаг үргэлжилж, салхины хурд секундэд 21-23 метрт хүрч, хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болжээ. Мөн Халхголд цас 16 цаг үргэлжлэн орж, салхи ширүү сэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Цасан шуурганы улмаас нэг гэр бүлийн гурван хүн төөрч, 70 настай өөр нэг иргэн сураггүй болжээ.
2026-02-24