Хууль бусаар хоёр халиун буга агнасныг илрүүлжээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрынхан энэ оны ажлын төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх шалгалт зохион байгуулж буй юм.
2026-04-24
“Ахмадуудын тэтгэврийг нэмэхгүй бол өлсгөлөн зарлана гэв”
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” төрийн бус байгууллага (ТББ)-аас ахмад настнуудын тэтгэврийг нэмж өгөөч хэмээн өчигдөр мэдээлэл хийв. Тус байгууллагын төлөөлөл “Бид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж шаардлага тавьсан.
2026-04-24
Сайд асан С.Энхболд нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулжээ
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, УИХ-ын даргын зөвлөх зэрэг албан тушаалт томилогдсон С.Энхболд нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн мягмар гарагт хийхээр товлоод байв.
2026-04-24
Европ дахь цагаачдын тоо 64.2 сая болж, түүхэн дээд түвшинд хүрэв
Европын холбооны гишүүн орнуудад оршин сууж буй гадаад иргэдийн тоо өнгөрсөн оны эцсийн байдлаар 64.2 сая болж, түүхэн дээд түвшинд хүрснийг Берлин дэх Шилжилт хөдөлгөөний судалгааны төв (RFBerlin)-өөс өчигдөр мэдээлэв. Энэ нь 2024 онтой харьцуулахад 2.1 саяар өссөн үзүүлэлт юм.
2026-04-24
УИХ-ын гишүүд ОУПХ-ны 152 дугаар Ассамблейд оролцов
Олон Улсын Парламентын Холбоо, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хуралтай хамтран Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 152 дугаар Ассамблей болон холбогдох бусад хурлуудыг Истанбул хотод 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
2026-04-24
Гудамжны номын сангийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа
НЕБ-ийн Улаанбаатар сургуульд өчигдөр гудамжны номын сангийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны онцлог нь Улаанбаатар сургууль сурагчдад зүйр үг холбох тоглоом тоглуулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, БЗД-ийн 25-р хорооны үлгэрийн баг хүүхдүүдтэй хамт уншлага хийж, урам зориг өгөх, ГЁТЕ сургууль номын хэлэлцүүлэг өрнүүлж, хөгжөөнт тоглоом тоглон хамтран ажиллах зэрэг маш олон эерэг нөлөөтэй.
2026-04-24
Х.Нямбаатарт хариуцлага тооцсонгүй
Нийслэлийн МАН-ын хорооны хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Засгийн газар иргэд, эрдэмтдийн зүгээс тавьж буй шаардлага, мэдээллийг нягтлах, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эцэслэх хүртэл “Туулын хурдны зам” төслийг түр зогсоох шийдвэр гаргасан.
2026-04-24
МАН-ын генсек Я.Содбаатар “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаагаа Сингапурын компанид хэдээр худалдсан бэ?
“МАН-ын генсек Я.Содбаатарыг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцааг дамжуулж эзэмшдэг” гэх мэдээлэл анх 2023 онд гарч байсан. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг Орхон аймгийн хэсэг ахмад настан 2023 оны есдүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод ирээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон болон төрийн өндөр албан тушаалтнууд 24500 иргэний эрх ашгийг хохироож, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар зогсоож байна” хэмээн хэвлэлийн бага хурал хийж байв.
2026-04-24
“Зуун билэг” клубийнхэн ДАШТ-д өрсөлдөхөөр хилийн дээс алхав
Австрали улсад энэ сарын 25-нд эхлэх нисэх загварын спортын жолоодлогот ДАШТ болон “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ баг, “Зуун билэг” клубийн тамирчид Перт хотыг зорьжээ. Дэлхийн агаарын спортын холбоо Францын Ландрес хотод 2028 оны долоодугаар сард жолоодлогот загварын дөрөв дэх ДАШТийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
2026-04-23
Орос, Украинд хэн хэн байлдаж байна вэ
Орос-Украины хоорондын дайнд аль аль талд нь гадаадын иргэд үнэ хөлсөөр байлдаж байдаг нь нэгэнт ил болсон. Украинд бүр Зэвсэгт хүчинтэй нь албан ёсоор гэрээ байгуулж, интернационал нэгтгэл байгуулж, түүнд нь АНУ, Британи, Польш, Балти орчмын орнуудын, түүгээр ч барахгүй Орос, Беларус, Гүржийн иргэд сайн дураар орж, Оросын эсрэг тулалдаж явдаг байна. 2022 онд ийм хүмүүсийн тоо 20 мянга хүрч байжээ.
2026-04-23
“Найз байя” нөлөөллийн аян эхлүүллээ
Цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа, цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Найз байя” үндэсний нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн судалгаагаар 13-18 насныхны 89 хувь нь цахим орчинд дээрэлхэл, гадуурхал, халдлагад өртөж байсан гэжээ.
2026-04-23