Оюутолгойн бүлэг ордын “нууц” илрэх үү
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Эхний өдөр Жавхлант, Шивээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Энэ өдөр нийт 116 хүнийг гэрчээр дууджээ.
2025-12-09
“Улаанбаатарт харааны бэрхшээлтэй битгий хэл, эрүүл хүн ч алхахад бэрх”
“Та Улаанбаатар хотын гудамжаар нүдээ аниад ганцхан минут алхаад үзээрэй. Тав алхахгүй л бүдэрч унана. Бид үргэлж ийм нөхцөлд амьдарсаар ирсэн. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган зам нь хамгийн их халтирдаг. Бас саад тотгор ихтэй” хэмээн өгүүлэх эмэгтэйг Х.Саранцацралт гэдэг. Тэрбээр авто ослын улмаас 2010 онд хараагаа алдсан бөгөөд хүндээ ээлгүй нийслэлийн зам, талбайгаар бие даан зорчих болгондоо энэ мэт олон эрсдэлтэй нүүр тулсаар буй иргэдийн төлөөлөл юм.
2025-12-05
30 жил “дуншсан” Гандангийн төлөвлөлт дахиад бүтэлгүйтэх вий
Иргэн С.Нарантуяа “Би 1990 оноос Гандангийн дэнжид амьдарч байна. Гандан орчмыг аялал жуулчлалын цогцолбор болгохыг дэмжинэ. Жуулчид ч олноор ирдэг. Тиймээс гудамж талбайг нь засаж, сайжруулбал олон хүн сонирхох нь тодорхой. Гэхдээ улсаас “Ганданг хөгжүүлэх төлөвлөгөө” гэх мэт олон төсөл, хөтөлбөр танилцуулдаг ч одоо болтол бидний тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүй л байна. Аялал жуулчлалын бүс болгоно гэж ч олон жил ярьсан. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа оршин суугчдаас санал асуулга авсан. Санал асуулгаар иргэд төвлөрсөн шугам сүлжээг нь шийдвэл хувийн амины орон сууц барина гэдгээ илэрхийлсэн” гэв.
2025-11-25
Хэрэглээгээ танасаар хэдий болтол тэсэх вэ
Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн О.Урангарав сар бүрийн 15-нд цалингаа авдаг. Энэ сарынх нь цалин 17-ны өдөр бууснаар хүнс, ахуйн хэрэглээнийхээ зүйлсийг худалдан авахаар явлаа. Гурван ам бүлтэй айл хагас сарын бүх хэрэглээндээ 400 000 төгрөг зарцуулах учиртай. О.Урангарав арай үнэ хямдыг нь бодож “Барс” захаар үйлчлүүлдэг. “Барс”-д уржигдрын байдлаар нэг кг будаа 3600-5000, сахар 3500, үхрийн ястай мах 19 000-20 000, ясгүй нь 22 000-23 000, хонины мах 16 000-17 000 төгрөгийн үнэтэй байв.
2025-11-20
Автобус хүлээсэн иргэд өвлийг хэрхэн давахаа мэдэхгүй байна
Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Улаанбаатарт өвөл ирэхтэй зэрэгцэн иргэд авто¬бусны буудал дээр “мөхөөлдөс” болтлоо хэн нь удаан тэсэх вэ гэдэг “туршилт”-д ордог. Амнаас нь уур савсаж, ороолт, малгай нь цантсан хүмүүс өнгөрсөн даваа гарагт төв зам дагуух буудал болгон дээр автобус хүлээн зогсож байв. Залуус утсаараа автобус хаана явж байгааг шалгачхаад гараа халаас руугаа хурдхан шиг хийх бол биедээ ахадсан цүнх үүрсэн хүүхдүүд даарсандаа нааш цааш холхиж ядан тэвчих аж.
2025-11-19
Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу
МАН-ын XXXI Их хурал энэ сарын 15-16- нд “Буянт-Ухаа” спорын ордонд болж, шинэ даргаараа Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг 94.5 хувийн саналаар сонгов. Хоёр сарын турш хуваагдан талцсанаа МАН-ынхан “мартаж”, “Эв нэгдэл, шийдэл, хөгжил” хэмээх уриа дэвшүүлжээ. Хоорондоо огт “зодолдоогүй” мэт л найрсаг уур амьсгалтай хурал болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, Их хурлаасаа өмнө талууд тохи¬ролцож, саналаа нэгтгэдэг хуучин уламжлалаа сэргээж чаджээ. Тиймээс л 2000 гаруй төлөөлөгчийнхөө 94.5 хувийн саналаар намын шинэ даргаа сонгосон юм. УИХ дахь бүлгийнх нь гишүүд баасан гарагт мэдээлэл хийж, эв эеэ хичээхээр шийдсэнээ дуулгасан нь ч ийм учиртай аж.
2025-11-17
Хархорумд бага оврын цөмийн цахилгаан станц барих боломжийг хэлэлцэв
“Мон-Атом” компани болон ОХУ-ын “Росатом” корпорац, Шинэ Хархорум хотын зөвлөлийнхөн хамтран “Цөмийн эрчим хүч: ирээдүй рүү хийх алхам” семинарыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад бага оврын цөмийн цахилгаан станц барих боломж, хамтын ажиллагааны цар хүрээг хэлэлцэхэд чиглэснээрээ онцлогтой бөгөөд “Росатом” болон “Мон-Атом”-ын төлөөлөгчид, хоёр орны эрдэмтэн, судлаачид оролцож, салбарын болон нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн талаар санал солилцсон юм.
2025-11-13
Автобусны жолооч, ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмээд юу ч өөрчлөгдсөнгүй
Нийслэлийнхний өглөөг эрч хүчтэй угтана гэсэн гэрэл гэгээтэй зорилго автобусны буудалд очиход л сарнин алга болдог нь гунигтай. Автобус хүлээсэн хүмүүсийн урт дараалал, бухимдалтай харц бол өнөөгийн нийслэлийн иргэдийн бодит дүр зураг. Автобус буудал дээрээ ирж, хаалгаа нээх төдийд л ар араасаа түлхэлцэж, бяцхан “дайн” өрнөдөг билээ. Хөл дээрээ гишгүүлж, үсээ зулгаалган, нүүрний будаг, гутлын шавхайгаа хэн нэгний хувцсанд арчих нь энүүхэнд. Аз таарвал автобусандаа амжиж сууна, хэрэв багтахгүй бол дараагийнхыг нь хүлээхээс өөр аргагүй. Учир нь өглөө, оройн оргил цагаар автобус нүдний гэм болчихдог.
2025-11-12
Өдрийн ажилд гарах өрсөлдөөн их байна
Өдрийн ажлын бирж буюу “Самушил” нь хорооллын эцэст байрлалтай жижгэвтэр байшингийн гуравдугаар давхрын нэг өрөө. Өчигдөр биднийг тэнд очиход ажил хайсан, ажилд гарахаар зэхсэн олон хүнхөлхөж байлаа. Ажлын хувцас өмсөж, үүргэвч үүрсэн хүмүүс “Самушил”-ын гадна зогсоцгоон тамхилж, зарим нь оффист утсаа “маажин”-гаахаана, ямар ажил гарч буйг сонсон, бас аль зүг рүүявах саналаа хэлцгээх аж.
2025-11-06
Алслагдсан сумын малчид өөхөөр саван, шар сүүгээр чихэр үйлдвэрлэж байна
“Өмнө нь бид шар сүүгээ зүгээр л асгадаг, эсвэл малдаа өгдөг байлаа. Харин өдгөө тэрхүү хаягдал шар сүү бидний орлогын эх үүсвэр болсон” хэмээн ярих эмэгтэй бол Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Дунгийн салхи” хоршооны дарга И.Ариунбат юм. Дорнын уудам талд ийм нэгэн “хүнсний хувьсгал” нам гүмхэн өрнөж байна. Монголчууд бидний хувьд мал аж ахуй бол нүүдлийн оршихуйн үндэс суурь, соёл, уламжлалыг хадгалан авч яваа үнэт өв.
2025-11-04
Нийслэлчүүдийн тэн хагас нь түлэх түлшгүйгээс осгож мэдэх нь
Нийслэлийн иргэд шатахууны дарааллаас залгаад шахмал түлш авахаар дугаарлаад тун завгүй. Тэд ядарч туйлдан, хэзээ ирэх нь тодорхойгүй түлшээ хүлээгээд өдөржин, шөнөжин харуулдан зогсоно. Уг нь түлш борлуулах цэгүүдээр дамжуулан нэг өрхөд долоо хоногт долоон шуудай нүүрс олгох зохицуулалттай. Гэвч түлш хүрэлцээгүйн улмаас нэг өрхөд гурван шуудай л нүүрс өгч буй гэнэ.
2025-10-22
“Өмнөх сарын урамшуулал олгоогүй, ирэх сарын цалин тавих төсөвгүй болсон”
Цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нарын жагсаалд эмч нар нэгдлээ. Тэд ч мөн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, үгүй бол ажил хаяна гэдгээ илэрхийлж байна. Тодруулбал, эмч, ажилтнуудын үндсэн цалинг нэмэхийг шаардсан “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” уриатай жагсаал, цуглаан Сүхбаатарын талбайд өчигдөр 10.30-15.00 цагт болов. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг жагсаалыг зохион байгуулсан бөгөөд өрх, сум, аймаг, дүүрэг, улсын төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч, ажилтнууд нэгдсэн юм. Нийслэл төдийгүй 21 аймаг, сумдад энэхүү жагсаал зэрэг болжээ.
2025-10-10
“Даам” гарсан машин ачилтын компаниуд иргэдийн эрхийг хязгаарлаж байна
Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд нийслэлчүүд авто замын түгжрэл, зогсоолын хомсдолоос үүдэлтэй уур бухимдалтай өдөр бүр нүүр тулсаар байна. Зөрж өнгөрөх хүмүүс хоорондоо ширүүн харц шидэлцэж, жолооч нар хараалын үгсийг жишим ч үгүй урсгадаг нь хэдийн энгийн үзэгдэл болжээ. Иймд нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилгоор тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан тохиолдолд ачиж, журамладаг болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэв. Гэвч автомашин ачигч компаниуд болон иргэд хоорондын үл ойлголцол, зөрчил өдийг хүртэл тасарсангүй.
2025-10-08
Хэвлэлийн эрх чөлөө хамгаалагдсан уу
Кино нь сэтгүүлчийн эрх чөлөө, редакцын бие даасан байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг, хариуцлагыг тод томруунаар тунхагласан “The post” байв.
2025-10-08
Махны үнэ өсөж, хүнсний ногооных буурч байна
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 22-28-нд зохион байгуулж байна. Мөн Баянхошууны Баруунсалаанд байрлах, 21 аймгийн малчид гар дээрээсээ бэлдсэн махаа зуучлагчгүйгээр худалдах цэг ажиллаж буй. Бид эдгээр газраар зочлон, мах, хүнсний ногооны үнийн өөрчлөлтийг сурвалжиллаа.
2025-09-26
Багш нарын тэмцлийн ард хүүхдүүд хохирч байна
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, Төв талбайд өчиг¬дөр жагсаал зохион байгууллаа. Эл холбооныхон багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх саналаа Боловсролын яам болон Засгийн газарт өнгөрсөн сард хүргүүлсэн ч төдийлөн шийдэлд хүрч чадаагүй байна. Улмаар энэхүү жагсаалыг зохион байгуулсан бөгөөд асуудлыг нь шийдэхгүй бол өлсгөлөн зарлахаа энэ үеэр илэрхийллээ. Жагсаалд зөвхөн нийслэлийн бус, орон нутгийн ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нар оролцсон нь эл асуудал хэр хурцадсаныг харуулж буй юм.
2025-09-25
Долоон километр итгэл, сэтгэл
Засгийн газраас энэ оны эхний хоёр сард салбар төмөр зам барьж байгуулах ажилтай холбоотой хоёр чухал тогтоол баталсан нь бүтээн байгуулалтын их замд гарсан анхны тод дохио байлаа. Тэдгээр тогтоолын дагуу ТЭЗҮ, зураг төслөө хийж, дөрөвдүгээр сард тендер зарласан. Харин тавдугаар сард Засгийн газрын 230 дугаар тогтоол батлагдаж, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн нь монголчуудын итгэл, сэтгэл шингэсэн шинэ түүхийн эхлэл болсон юм.
2025-09-04