Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тушаалтан асан Ж.Ганзориг нарт ял шийтгэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, мэргэжилтэн М.Жамбал, Н.Гантулга, Н.Ганболд нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. НПГ-аас дээрх хүмүүст эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, 22.4-ийн хахууль авсан, 22.10-1-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш хэлэлцэлгүй нэлээд удсаны эцэст өнгөрсөн долоо хоногт гэм буруутай гэж дүгнэн эрүүгийн хариуцлага ногдуулжээ. 
2026-05-28

Нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ

Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд ногдох ашгийг ирэх сарын 1-нээс хууль ёсны өвлөгчид нь шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний хүрээнд 2011 оны гуравдугаар сарны 31-нээс хойш нас барсан 130 мянга гаруй хувьцаа эзэмшигчийн үнэт цаас, түүний ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь өвлөн авах боломж бүрдсэн билээ.
2026-05-28

Хувийн хэвшлийн оролцоог тууштай дэмжих эрх зүйн орчин бүрдүүлнэ гэв

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн орчин, үйл ажиллагаанд нь тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцов. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэдгээ тэрбээр энэ үеэр онцолсон.
2026-05-28

Талбайн усан оргилуур ажиллахгүй хэвээрээ байна

Хотын дарга асан С.Амарсайханы нийслэлийн төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр барьсан, 84 м урт, 23.6 метрийн өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур эдүгээ төв талбайд хаягдан хоцорчээ. Сүхбаатарын талбайн урд хэсэгт буюу Хонхтой цэцэрлэг хүрээлэнгийн 1.6 га талбайд байгуулсан эл хөгжимт усан оргилуур одоо болтол ажиллахгүй хэвээрээ байгаа юм. 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулснаас хойш ганц, хоёрхон зун алдаг оног ажиллаад ийн “амь тасарсан” билээ. 
2026-05-28

Хамгийн сүүлийн загварын iPhone гар утсыг 10%-ийн хямдралтай, буцаан олголттой аваарай

ХААН Банк хамтдаа өссөн 35 жилийн ойн баярын бэлэг болгон харилцагчдадаа онцгой бэлгүүдийг барьсаар байна.
2026-05-28

Дархан-Уул аймагт спортын хутга шидэлтийн Азийн АШТ болох нь

Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ  “Наран” спортын төвд энэ сарын 29-31-нд болно. Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр таван зай болон өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд өрсөлдөөн өрнөнө. Бие хамгаалах тулааны төрлүүдээс уг спортын онцлог, давуу талыг дотооддоо сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын сонирхож хичээллэх оролцоог нэмэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдад боломж олгох зорилгоор зохион байгуулж буй аж.
2026-05-28

БЗС-гийн Д.Гардийг шалгаж дуусжээ

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Түүнд холбогдох хэргийг анх 2022 оны наймдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд гадаадаас зарим шаардлагатай нотлох баримт гаргуулах ёстойгоос шалтгаалан удааширч, дөрвөн жил орчмын дараа ийнхүү прокурорын хяналтад шилжүүлж буй нь энэ.
2026-05-28

С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хорооны харваачид түрүүлжээ

Нийслэлийн аварга шалгаруулах үндэсний шагайн харвааны тэмцээнд 40 багийн харваачид оролцож, цэц сорив. Насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хороо, “АПУ” ХК-ийн баг улсын аваргаар шалгарч, Монгол Улсын хошой мэргэн З.Банзрагч ахлагчтай “Дөрвөн өсөх”, “Алдар” спорт хорооны харваачид мөнгө, Аймгийн гоц мэргэн А.Ариунгэрэл ахлагчтай “Эхлэл” групп, “Өндөрлөг бүрэг” багийнхан хүрэл медальтай өндөрлүүллээ.
2026-05-28

Cурагчид шатрын хичээлд хамрагдаж байна

Улаанбаатар хотод зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь нь шатрын спортынх. Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр эхэлж буй эл тэмцээнд 27 орны 240 гаруй тамирчин хөлөг дээр оюун ухаанаа 10 хоног уралдуулах нь. Тивдээ хамгийн өндөр чансаатай тус тэмцээний нээлттэй төрөлд эхний таван байрт орж, эмэгтэйчүүдийн ангилалд аваргаар шалгарвал ирэх жил болох “Дэлхийн цом”-д оролцох эрх авна.
2026-05-28

Г.Болор-Эрдэнэ тивийн аваргаар зургаа, У.Сүрэнжав хоёр дахь удаагаа тодров

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нийслэлд долоо хоног зохион байгуулсан олимпын таеквондогийн Азийн АШТ-ий дараа парагийн тулаан үргэлжилсэн. Монголын үндэсний шигшээ багийнхан олимпын төрлөөс нь хоёр хүрэл медаль хүртсэн бол парагийн тамирчид дасгалжуулагч М.Түмэнбаяр, Д.Батнасан нарын удирдлагад оролцож, хошой алтан медальтай өндөрлүүллээ. “М банк” аренад 43 орны 1300 гаруй тамирчны ширүүхэн өрнөсөн тулаанд манайхаас эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга, “Парис-2024” паралимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээд Узбекистаны Кудратжон Хайдаровыг 9:2, 7:6 -гаар ялж, аваргын төлөө өрсөлдсөн.
2026-05-28

Ирэх сард зарим газарт хүйтэрч, наймдугаар сард хална

Зуны эхэн сар хэдийн гарсан ч цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, зарим газарт цас орж, эрс сэрүүсэн, зам, даваа хаагдсан өдрүүд үргэлжилж байна. “Хавар, намар гэсэн хоёр улиралтай болох нь, дулаарахгүй байтал нар буцлаа” хэмээн шогшрох хүн цөөнгүй. Тэгвэл ирэх сар, ер нь энэ зун цаг агаар ямар байх төлвийг  цаг уурын байгууллагаас гаргасан байна.
2026-05-28

Ерөнхий шүүгчийг “зөвхөн нэг удаа” томилох заалтыг хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж, иргэн Г.Нацагдоржийн гаргасан маргааныг шүүн хэлэлцлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 51.2 дахь заалтыг зөрчиж байна хэмээн тэрбээр өргөдөл гаргасан юм. Үндсэн хуульд “зөвхөн нэг удаа” гэдэг үг байхгүй.
2026-05-28

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15170 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12130, орон нутагт 3035 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.
2026-05-28

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 4.8 хувиар өссөн байна

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд тавдугаар сарын 19-ны өдрөөс нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж махны үнийг буулгахаар ажилллаж байгаа.
2026-05-28

Ногоон санхүүжилтийн жишиг: Францын алдарт Yoplait таргийг Монголд үйлдвэрлэж эхэллээ

Ирээдүйдээ илүү боломж үлдээж, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ХААН Банк эрчим хүчний хэмнэлт бүхий, байгаль орчинд ээлтэй, инновацид суурилсан төсөл, хөтөлбөрүүдийг тууштай санхүүжүүлсээр байна. Энэ хүрээнд ногоон санхүүжилтийн жишиг болсон нэгэн томоохон төсөл амжилттай хэрэгжиж, “ТЭСО групп” дэлхийд алдартай Францын “Yoplait” брэндийн таргийг эх орондоо үйлдвэрлэж, монгол хэрэглэгчдийн гарт хүргэж эхэллээ. 
2026-05-28

30 метр орчим гүнтэй өрмийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар ажиллаж байна

30 орчим метрийн гүнтэй өрмийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар ажиллаж байна
2026-05-28

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна. 
2026-05-28

Ж.Ганбат: Оффтейк гэрээг өөрчилье гэхээр “Бодь” компанийнхан “Нэгэнт байгуулагдсан гэрээ, ингэх байсан бол бид гэрээ хийхгүй байсан” гэдэг

“Бодь интернейшнл” ХХК-ийн барьсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг 2019 оны 10 сарын 29-нд, нүүрс нийлүүлэх гэрээг 2019 оны 11 сарын 13-нд байгуулжээ. Эдгээр гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал, “Бодь интернэйшнл” ХХК-ийн захирал А.Амундра нар гарын үсэг зурсан. Түүний дараа бүтээн байгуулалтын гэрээнд нэг, нүүрс нийлүүлэх гэрээнд гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.
2026-05-28