Хонконгийн “ХаоЮань групп” Туулын хурдны замыг барихаар боллоо
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, түгжрэлийг бууруулах чухал төслийн нэг нь Туулын хурдны зам. Энэхүү замыг 2.3 их наяд төгрөгөөр барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн сарын 27-нд зарласан. Тус тендерт дөрвөн аж ахуйн нэгж оролцсоноос Хонконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсныг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр зарлалаа. Тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсан гэв. Ингэснээр бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр боллоо.
2025-07-24
Чикунгунья вирусийн халдвар нэмэгдэж буйг ДЭМБ анхааруулав
Чикунгунья хэмээх вирус дахин тархаж эхэлсэн тул ДЭМБ-аас сэрэмжлүүлэг гаргалаа. Тус вирусийн дэгдэлт энэ оны эхээр Энэтхэгийн далайн бүсээс Зүүн өмнөд Ази руу тархаж, улмаар Франц, Итали зэрэг Европын оронд бүртгэгдсэн нь олон улсыг түгшээж буй аж. Одоогоор үүний эсрэг тодорхой эмчилгээ байхгүй бөгөөд денге, зика зэрэг халдвар дамжуулагчаар тархдаг тул шумуулд хазуулахаас урьдчилан сэргийлэхийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулжээ.
2025-07-24
Дуу цахилгаантай аадар бороо орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
2025-07-24
АТГ: Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсных болох нь нотлогдсон
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
2025-07-23
Б.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Тэгвэл өнөөдөр прокуророос дахин эсэргүүцэл бичиж хорих санал гаргасан. Тодруулбал, Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэргийн яллагдагч Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорихоос татгалзсан шүүгч Б.Билгүүний захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурал 16.00 цагт боллоо. Уг шүүх хурлаас гурван ялагдагчийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргалаа.
2025-07-23
Австри дахь монгол залуус технологийн клуб байгуулжээ
Австри улсад ажиллаж, амьдардаг монгол залуус “Технологийн эрэлд хамтдаа” клуб байгуулан, шинэ тутам бүртгэгдэж буй техник, технологийн ололт амжилт, туршилтуудын талаар чөлөөт цагаараа мэдээлэл солилцдог болжээ. Мөн дэвшилт шийдэл бүхий үйлдвэр, технологийн газруудтай клубээрээ танилцаж, эх орондоо нутагшуулах боломжтой санаачилгуудыг ч судалдаг гэнэ.
2025-07-23
Японы эрдэмтэд дауны илүүдэл хромсомыг устгажээ
Японы Миэ их сургуулийн судлаачид дауны синдромын нэмэлт хромсомыг устгах судалгаа хийж, чамгүй амжилтад хүрчээ. Тодруулбал, “PNAS Nexus” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд уг өвчний шалтгаан болох генетикийн эмгэгийг эмчлэхдээ ДНХ-ийг өөрчлөх технологи ашиглан эсийн илүүдэл хромсомыг устгасан тухай өгүүлэл нийтэлсэн байна. Туршилтын дараах шинжилгээнүүдээр мэдрэлийн системтэй холбоотой генүүд илүү идэвхэжсэн бол бодисын солилцооных удааширсан аж. Мөн хромсомыг устгасны дараа эсүүд илүү хурдан өсөж, хуваагджээ.
2025-07-23
Прокуророрс дахин эсэргүүцэл бичиж хорих санал гаргажээ
Прокуророрс дахин эсэргүүцэл бичиж хорих санал гаргажээ. Тодруулбал, Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг хүч хэрэглэн алдагдуулсан, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэргийн яллагдагч Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорихоос татгалзсан шүүгч Б.Билгүүний захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурлыг 16.00 цагт товложээ.
2025-07-23
Төрийн хүнд ачааг үүрч яваа бүсгүйчүүдийн нэг
Энэ оны тавдугаар сарын 25-нд Өмнөд Америкийн хамгийн жижиг улс Суринамд болсон парламентын сонгуульд Үндэсний ардчилсан нам нь ялж, Улс төр дэх ах, дүү, эв нэгдэл, Үндэсний нам, Бүх нийтийн эрх чөлөө, хөгжлийн намтай хамтран эвсэл байгуулав. Уг эвсэл Үндэсний ассамблейн 51 суудлын 34-ийг нь бүрдүүлэх болсон нь Женнифер Гирлингс-Саймонсыг Суринам улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгоход хүрэлцэхүйц олонх байв.
2025-07-23
Хотын дундуур урсдаг голуудын ай савыг цэвэрлэж, ариутгана
Хотын дарга Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй өчигдөр хуралдаж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Ингэхдээ Туул, Сэлбэ, Дунд, Наран, Толгойт, Улиастайн зэрэг Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг чанартай зохион байгуулахыг дүүргийн удирдлагуудад үүрэг болгосон юм.
2025-07-23
Цэцэрлэгийн цахим бүртгэлийг ирэх сарын 4-нд эхлүүлнэ
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг ирэх сарын 4-18-ныг дуустал “И-Монголиа” цахим системээр хүлээн авах юм байна. 2025-2026 он буюу ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 278 290 хүүхдийг хамруулах хэрэгцээ үүссэний 135 582 нь хотын харьяатай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.
2025-07-23
Мазаалайн тархац нутаг 80 орчим хувиар хумигджээ
Дэлхийд нэн ховорт тооцогддог мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний хүрээнд эл амьтанд сансрын дохиололтой хүзүүвч зүүж, амьдрах орчин, шилжилт хөдөлгөөнийг нь амжилттай судалж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
2025-07-23