Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

БНСУ-руу илгээх илгээмжийн үнэ 1 кг нь 2.5 ам.доллар болж, буурчээ

 Улаанбаатар хотоос Сөүл хот руу 7 хоногт 44 нислэг үйлдэж байсан бол одоо БНСУ-ын Бусан, Тэгү, Мёонг зэрэг 4 хот руу 80 удаа буюу өдөрт 11 нислэг хийж байна. Мөн карго нислэгийн тоог нэмснээр 1 кг ачааны үнэ 7 ам.доллар байсныг 2.5 ам.доллар болгож бууруулсан талаар ЗТХЯ-аас мэдээллээ. 
2023-03-01

“Аавуудын нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга хандивын мөнгө завшжээ

“Аавуудын нэгдэл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, тус байгууллагын эцсийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн Түмэнжаргалын Цэнд-Аюушийг хандивын хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж дуусжээ
2023-03-01

2019, 2020 онд шалгалтад тэнцсэн 580 иргэнийг БНСУ-д ажиллах хүчнээр илгээлээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2021 онд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд нийт 542 иргэн тэнцсэн байна.
2023-03-01

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн авлигын хэргийг шалгаж дуусав

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон И.Батнасанд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусжээ
2023-03-01

Галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гурван осол гарчээ

жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар найдаж
2023-03-01

Монгол Улс, АНУ-ын хоорондын эдийн засгийн түншлэлийг ахиулна гэв

Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтын дүнгээр энэхүү хамтарсан мэдэгдлийг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар гаргав.
2023-03-01

Цахим шилжилтийн технологийн уралдаан зарлалаа

Коллеж, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд цахим шилжилтийн технологийн уралдаан зарлажээ
2023-03-01

Д.Амарбаясгалан: Монгол иргэд БНСУ-руу визгүй зорчих саналыг Солонгосын тал "Таатай" хүлээж авсан

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүн БНСУ-д зочилж, өмнө нь яригдаж байсан хэд хэдэн ажлыг албажууллаа.
2023-03-01

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 311 км авто зам барина

Зам, тээврийн хөгжлийн яамныхан Дэлхийн банкны төлөөлөгчидтэй өчигдөр уулзан, хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцлоо
2023-03-01

Цэрэг амиа алдсан хэргийг цагдаагийнхан шалгаж байна

Талийгаач ямар шалтгаанаар амиа хорлосон болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж
2023-03-01

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх санал хүргүүлэх нь

Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай, иргэдийн цалин бага байгаа талаар МҮЭХ-ноос өчигдөр мэдээллээ
2023-03-01

"Харилцан хүндэтгэе" үндэсний аяныг өнөөдрөөс эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ.
2023-03-01

"Бүргэдийн баяр-2023" энэ амралтын өдрүүдэд "Чингис хааны хүрээ" цогцолборт болно

Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ  “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд  зохион байгуулагдах гэж байна.
2023-03-01

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны визний мэдүүлэгтэй холбоотой мэдээлэл

БНСУ-ын ЭСЯ-ны виз олголттой холбоотой мэдээлэл сүүлийн үед ихээр гарч байгаа ба Монгол дахь хууль бус виз зуучлагчид Солонгос руу явах болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй монгол иргэдэд виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хүн тус бүрээс 10 сая төгрөг авах зэргээр залилах явдал гарч, монгол иргэд маш их хэмжээний хохирол амсаж байна
2023-03-01

“Халзан Бүрэгтэй” төсөл хэрэгжүүлэгч компани Ховдын Засаг даргыг шүүхэд өгчээ

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэй уулд газрын ховор элементийн хайгуулын өрөмдлөг хийж байсан “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг орон нутгийн удирдлагын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар зогсоогоод буй
2023-03-01

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ орон даяар их цэвэрлэгээ хийх ҮҮРЭГ өглөө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Бат-Эрдэнэ "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан "Эрүүл аюулгүй-цэвэр орчин" бүрдүүлэх зорилгоор хугацаатай албан даалгавар гаргав. 
2023-03-01

Улаанбаатарт нэг хэм дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Улаанбаатарт өдөртөө нэг хэмийн дулаан бол шөнөдөө 12 хэмийн хүйтэн байна. 
2023-03-01

Улаанбаатарчууд өнгөрсөн арванхоёрдугаар сард гурван өдөр л цэвэр агаараар амьсгалжээ

“Public lab Mongolia” төрийн бус байгууллагаас агаарын бохирдлыг хэмжих “Airvisual pro” төхөөрөмжийг дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлуулжээ
2023-03-01