“Юнивишн” ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон суваг дамжуулах, гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийжээ.
2023-02-28
Их хотуудын удирдлага тулгамдаж буй асуудал болон туршлагаа хуваалцав
Токио хотноо “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум үргэлжилж байна. Цар тахлын дараа хэвийн амьдралдаа эргэн орохоос илүүтэйгээр шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн тулд дэлхийн хотуудын удирдлагууд өөрсдийн туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
2023-02-28
ЗТХЯ: Хуурай боомт байгуулахад НҮБ-тай хамтарна
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.02.28/ Нэгдсэн Үндэстний байгууллагын /НҮБ/ Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат. Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохирлоо.
2023-02-28
Өмнөговь аймаг танин мэдэхүйн сурах бичигтэй болжээ
Газар зүйн багшаар олон жил ажилласан Х.Туяа агсны зохиосон танин мэдэхүйн сурах бичгийг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хэвлүүлж, орон нутгийнхаа бүх сургуульд хүлээлгэн өгчээ
2023-02-28
Сар шинийн баяраар 2501 иргэн гэмтжээ
Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчинд өртсөн 366, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 257, зам тээврийн осолд өртсөн 258, түлэгдэж гэмтсэн 78, осголт хөлдөлтийн байдалтай 10 хүн тусламж үйлчилгээ авчээ.
2023-02-28
Алтан овоо, Шилийн богдын чиглэл дэх замын хяналт, шалгалт шинийн 15-ныг хүртэл үргэлжилнэ
Энэ жилийн Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрханыг зорин 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 15 мянга орчим иргэд очсон бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван, аюулгүй зорчих, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдыг цагийн менежментийн дагуу 6 цэгт хяналтын пост гарган ажиллажээ.
2023-02-28
Шашны байгууллагуудад гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө
ОБЕГ-ынхан 356 сүм, хийдэд шалгалт хийхэд 2000 зөрчлийг илрүүлж, 419 зөрчил буюу 20.9 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 215 заавал биелүүлэх албан шаардлага, 124 мэдэгдэл, 9 танилцуулгыг боловсруулан байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.
2023-02-28
Бурхан Халдун уулнаас ЗУРГААН шуудай хог буулгажээ
Эдгээр өдрүүдэд давхардсан тоогоор 310 автомашин 1550 орчим иргэн хяналтын постоор бүртгүүлэн Бурхан Халдун хайрханд бараалхсан байна. Хайрханы дээд, дунд, доод овоо болон замыг цэвэрлэж, 6 шуудай хог зөөвөрлөн буулгасан гэнэ.
2023-02-28