13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтаа ирэх долоо хоногоос эхлүүлнэ
Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан уулзалт боллоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд оролцсон уг уулзалтаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
2023-01-26
Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат эхэллээ
Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд улсын хэмжээнд 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамруулах юм байна.
2023-01-26
Согтууруулах ундаанд хуурамч татварын тэмдэгт нааж, борлуулсан этгээдийг барьжээ
Иргэн “А” нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2023-01-26
Төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд ордог жишиг тогтлоо
Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод болгох ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нийт 71 ажлын байранд давхардалгүй тоогоор 2,955 иргэн анкетаа ирүүлсэн. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангасан 2,407 иргэн сорилын шалгалт өгч байна. Шалгалт хоёр өдөр үргэлжилж, ажлын байр тус бүрд тестийн шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх хүнээс ярилцлага авах юм.
2023-01-26
Нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын нүүрс буулгах хэсэгт ажиллаж байсан ажилтан Б нь вагон замын доод хэсэгт байрлах нунтаг нүүрсний бункер рүү хөл алдаж унан нүүрсэнд дарагдсан байдалтай байжээ.
2023-01-25