Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна. Улаанбаатарт өдөртөө 16, шөнөдөө 27 хэм хүйтэн байна.
2023-01-17
Албан тушаалаа урвуулж, нэр бүхий компанийг тендерт шалгаруулж, 102 сая төгрөгийн хохирол учруулжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны нэгдүгээр сарын 9-13-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.330, мөрдөн байцаалтын 1735 хэрэгт хяналт тавьж ажиллав. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 441 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 2 мэдэгдэл хүргүүллээ.
2023-01-16
Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна
Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллаж байна. Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3876.4 мянган толгой мал мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, тус аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрсэн тул УОК болон аймаг, сумын Онцгой комиссоос айл өрх рүү зам гаргах, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
2023-01-16
“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа”
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.16/ зохион байгууллаа.
2023-01-16
Д.Бат-Эрдэнэ: Цэвэрлэгээний машиныг хамгийн боломжит үнээр оруулж ирсэн
Нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй автобус, цэвэрлэгээний машиныг зах зээлийн үнээс өндөр өртгөөр авч байна хэмээн иргэд шүүмжилж буй. Тэгвэл, Зам, талбайн цэвэрлэгээний машины сонгон шалгаруулалтад шалгарч, худалдан авалт, тээвэрлэлтийг хариуцан гүйцэтгэсэн “Батсээр” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.
2023-01-16
Жижиг зээл олгож эхэллээ
Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсаас эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийг олгож эхэллээ.
2023-01-16
Б.Мөнхцэцэг: Цасны машинууд эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалттай
Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. Тус машины үнэ болон техник үзүүлэлтийн талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон Ерөнхий инженер С.Батболд нараас тодрууллаа.
2023-01-16