“Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
Тус музейн нэг болон зургадугаар давхарт нь хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдзориулсан боловсролын танхим байрлаж буй гэнэ. Эдгээрт нэг ээлждээ 20-25 хүүхэдхүлээж авах боломжтой бөгөөдсургалтадшаардлагатай тоног төхөөрөмжөөр тусгайлан тохижуулсан аж.
2023-01-13
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын тусгай зөвшөөрөлийг гурван компанид олгов
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит буюу энэ оны эхний хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нэг хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Ингэснээр хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө оруулалтын сангийн тоо тав боллоо. Мөн нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхээр, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг шинэчлэн батлахаар, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрчлөлт оруулахаар, дөрвөн тусгай зориулалтын компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны багцын эзлэх хувьд өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрлөө.
2023-01-13
Г.Тулгын шүүх хурал хойшиллоо
Г.Тулгыг өнгөрсөн оны наймдугаар сарын 3-ны өдөр саатуулсан. Түүнийг экстремист үйл ажиллагаа явуулсан буюу Эрүүгийн тухай хуулийн 19.8.1 ангиар буруутгасан аж.
2023-01-13
СЭМҮТ Баянхонгор аймагт сургалт зохион байгуулж байна
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сэтгэц, мэдрэл болон донтолтын нөхцөл байдал сургалтыг энэ сарын 5-9-нд Дорнод аймгийн ЭМТ, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч нарт зохион байгууллаа.
2023-01-13
Зудад өртсөн сумын тоо 15 болж нэмэгдэв
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийг тогтмол үнэлж байгаа аж. Тус газраас гаргасан мэдээллээр өдгөөесөн аймгийн 15 сумд цагаан зуд болж байна. Зудад өртсөн сумын тоо хэдхэн хоногийн өмнө 13 байсан бол ийнхүү хоёроор нэмэгджээ.
2023-01-13
Гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 89 гарсан бол, хулгайн хэрэг 24, хүний биед халдах хэрэг 56 гарсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, 141 хүнийг эрүүлжүүлжээ.
2023-01-13
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс..
2023-01-13
Хахууль авч АШУҮИС-д оюутан элсүүлсэн албан тушаалтанд торгох ял шийтгэв
ШУҮИС-д аргазүйч асан, өдгөө хувийн нэгэн лаборатори байгуулан ажиллаж буй Л.Төмөрсүх нь А.М-г тус сургуулийн хүний их эмчийн ангид элсүүлэхээр амлаж, ээж Б.Б-ээс нь 2020 оны наадмаар нийт таван сая төгрөг эхнэрийнхээ дансаар дамжуулан авснаа хүлээсэн байна. Мөн А.С-г дээрх сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэхийн тулд П.П гэдэг хүнээр дамжуулж эхнэрийнхээ дансаар долоон сая төгрөг авсан нь тогтоогдсон гэнэ.
2023-01-13