Цасанд суусан 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний амийг аварчээ
Тухайлбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Залаатын даваа” гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5 зорчигчтой “Бонго-3” загварын ачааны автомашиныг, буцах замдаа “Цагаан давааны хөтөл” гэдэг газар цасанд суусан 38 зорчигчтой, 11 автомашиныг татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2023-01-13
17 сая төгрөгийн ном хандивлалаа
НҮБ-ын Хүн Амын Сангаас орон даяар хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа 31 Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр Хамгаалах байруудад оюуны хөрөнгө оруулалт болох 17 сая төгрөг бүхий 28 төрлийн шинэ сонирхолтой номуудыг гардуулав. Эл үйл ажиллагаа өчигдөр НҮБ-ын төв байранд болсон юм.
2023-01-13
Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.01.12) хуралдлаа.
Хуралдааны эхэнд Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав. Төлөвлөгөөнд зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийг зохион байгуулах хугацааг товложээ.
2023-01-12
Мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байна.
2023-01-12
ЦХХХЯ-нд 2022 онд 10 мянган өргөдөл, гомдол иржээ
2022 оны байдлаар ЦХХХЯ болон түүний харьяа байгууллагад нийт 10,230 өргөдөл, гомдол ирснээс 10,209 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 99.7 хувийн үзүүлэлттэй байна.
2023-01-12
"Мөнгөлөг шагшуурга - 2023" мөсний баяр энэ сарын 21-нд болно
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх зорилго дор "ХАР-УС НУУРЫН МӨСНИЙ БАЯР"-ыг энэ сарын 21-ны өдөр Ховд аймагт зохион байгуулах гэж байна.
2023-01-12