ТАНИЛЦ: Эрээн хотод монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэрс
Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн гурван жилийн дараа буюу энэ сарын 8-ны Ням гаргийн 08:00 цагт нээнэ. Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадын иргэд зорчоогүй учраас хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй ч монгол иргэдийг хүлээж авахаар 22 зочид буудлыг бэлджээ.
2023-01-06
Хотын нэгдсэн стандартын хоёрдугаар хэсгийн төслүүдийг боловсруулжээ
Нийслэлийн удирдлагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, тус хуульд хот нэгдсэн стандарттай байхаар тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нэгдсэн стандартын эхний хэсэг буюу есөн бүлэг, 38 стандартыг НИТХ-аар баталж, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ.
2023-01-06
Эрт илрүүлэгт 800 мянга гаруй иргэнээ хамруулжээ
2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд 800,000 гаруй мянган иргэн хамрагдсан. Мөн алслагдсан сумд, цэргийн ангиуд, цэргийн албан хаагчдын ар гэр, төмөр замын зангилаа өртөөнд ажиллаж, амьдарч буй иргэдийг Эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор УБТЗ-ийн Төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгүүдтэй хамтран хөдөлгөөнт оношилгооны үйлчилгээг үзүүлж байна.
2023-01-06
Хөдөлмөрийн арбитрын дүрэм батлагдлаа
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны долдугаар сард Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 147.3-т заасны дагуу хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам болон хөдөлмөрийн арбитрын дүрмийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
2023-01-06
Манай улс ноолуур самнах 12 үйлдвэрийг шинээр байгуулна
Манай улсад угаасан ноолуурын хялгасыг нь ялгах буюу самнах 40 үйлдвэрт 6017 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагдсанаас 25 хувийн ашиглалттай байна. Өөрөөр хэлбэл, 12.035 тонн түүхий ноолуурыг угааж, хялгасыг нь ялгах хүчин чадал суурилагдаад байгаа нь жилдээ бэлтгэж буй 10.0 мянган тонн ноолуураа дотооддоо бүрэн самнах боломжтой гэсэн үг юм.
2023-01-06
Ц.Даваасүрэн тамгаа гардлаа
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яам болон харьяа байгууллагын удирдлагуудтай танилцаж, цаашид баримталж ажиллах бодлого, үйл ажиллагааны хүрээнд чиглэл өглөө.
2023-01-06