Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид “Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” форумаар дуу хоолойгоо хүргэнэ 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр үеийнхний үзэл бодлоо илэрхий­лэх, нийгмийн оролцоог дэмжих зорил­готой “Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” оролцооны хөтөлбөрийн гурав дахь шатны форумыг энэ сарын 14- нд зохион байгуулна. Форумын үеэр сурагчид нийгэм, гэр бүл, сургуулийн орчинд тулгамдаж буй бэрхшээлийг өөрсдийн өнцгөөс илэрхийлж, ирээдүйн хүсэл мөрөөдлөө хүүрнэсэн “Миний дуу хоолой, бидний эрх” хэмээх зураг, өгүүлэмж хосолсон номоо олон нийтэд танилцуулах аж.
2026-05-11

“Улаанбаатар боловсрол-2026” арга хэмжээг зохион байгуулав 

Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан боловсролын салбарын хамгийн том арга хэмжээ болох “Улаанбаатар боловсрол-2026” үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа
2026-05-11

Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлд хэрэгжиж буй ус хангамж болон үерийн эрсдэлээс сэргийлэх төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны ажлын явцын талаар хэлэлцэв
2026-05-11

“DRONECON 2026”-д 659 тамирчин ур чадвараа сорьж байна

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд дрон технологи хурдтай хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг бүх салбарт шинэ боломжууд бий болгон, бүтээмж нэмэгдүүлсээр буй.
2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа 

УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуу­­лийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр амьд донорын хүртээмжийг тэлж, гэр бүлийн гишүүдээс нь донор бо­лох хүн байхгүй тохиолдолд хүргэн, бэрээс нь сонгох боломж бүрдэж байна. Мөн амьд донорын насны доод хязгаар 21, амьгүйнх нь хязгааргүй болж, эсийн донорын насны доод хязгаар 18 болжээ.
2026-05-11

“Монгол ньюс”-ийнхэн 30 жилийнхээ ойд зориулж мод тарилаа 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, ойн санг нэмэгдүүлж, нөхөн сэргээх зорилготой энэ өдрийг өнөө жил “Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгууллаа. 
2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцууллаа
2026-05-11

2050 он гэхэд усгүй болох эрсдэлтэй орнуудын тоонд Монгол багтжээ

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл болон зохисгүй хэрэглээнээс үүдэн Монгол Улс 2050 он гэхэд усны гүн хомсдолд орох эрсдэлтэй бүс нутгуудын жагсаалтад багтжээ.
2026-05-11

Инфляц 10.1 хувьд хүрлээ 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 10.1, гуравдугаар сарынхаас 2.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2026-05-11

Н.Учрал унахгүйн тулд засагтаа АН-ыг урьж 6-8 яамыг УИХ-ын даргын суудлын хамт амлажээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 40 гаруй хонож байна. Энэ хооронд “Чөлөөлье” санаачилгаа чиглэл бүрээр хэрэгжүүлэхийг оролдож байгаа. Гэсэн хэдий ч эдийн засаг улам муудаж иргэдийн шүүмжлэлд өртөх болсон.
2026-05-11

“Бодь”-ийн 110 сая доллар дээр улс төрийн тохироо хийгдээд Н.Номтойбаяр түр хорооноос татгалзаж, А.Амундра мэдээллээ зогсоожээ

“Бодь”-ийн 110 сая доллар дээр улс төрийн тохироо хийгдээд Н.Номтойбаяр түр хорооноос татгалзаж, А.Амундра мэдээллээ зогсоожээ
2026-05-11

Цахим контентуудыг үндэсний цөөнхөд хүртээмжтэй болгоход анхаарна гэв

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кристоп Камптай уулзаж, үндэсний цөөнхийн боловсролын чанар, хос хэлний хөтөлбөр, сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
2026-05-10

Гадаадад 70.6 сая ам.доллароор суралцсан 1255 зээлдэгчийн гэрээг дүгнэнэ

Гадаадад зээлээр суралцсан иргэдийн гэ­рээний хэрэгжилт, авлагын асуудлыг нягтлан шалгах, мэдээллийн санг нэгтгэх, эргэн төлөлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар Боловсролын зээлийн сангаас мэдээлэл өгөв.
2026-05-10

Үлийн цагаан оготно бол бэлчээрийн хортон биш, экосистемийн тулгуур 

Дундговь аймгийн ЗДТГ-аас долоон сумын нутагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг эхлүүлж, бактерийн бэлдмэл тарааж байгаагаа мэдээллээ. Өөрөөр хэлбэл, бромадиолон хэмээх химийн бодисыг хээр талд “цацаж”, экосистемд “дайн” зарлаж байна гэсэн үг. Тэгвэл бидний “дайсан” хэмээн тодорхойлоод буй энэ мэрэгч үнэндээ яг ямар ач холбогдолтой вэ.
2026-05-10

УГТЭ-ийнхэн “Mindfulness” бясалгалын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)- ийнхэн эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэл болон сэтгэл зүйн тогт­вортой байдлыг дэмжих зорилгоор “Mindfulness” буюу санамсрын бясалгалын найман долоо хоногийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
2026-05-10

Золбин нохдод бэтгийн хорхойн халдварыг илрүүлэх тандалт, судалгаа хийжээ

Улаанбаатар хотын золбин нохдын популяц дахь бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт, судалгаа хийснээ Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс өчигдөр мэдээллээ.
2026-05-09

АНУ-д болсон олон улсын тэмцээнд монголчууд дэд байр эзлэв 

АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа зэвсэгт хүчний ахлагч нарын дунд зохион байгуулсан “Pacific land forces team readiness challenge” олон улсын тэмцээн энэ сарын 1-6-ны өдөр тус улсын Хавайн Оаху аралд амжилттай болж өндөрлөлөө.
2026-05-09

Зэсийн экспортын орлого жилд 2.2 дахин өсөж, гурван тэрбум ам.доллароос давжээ 

Манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний дөрвөн сард 10.4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны жилийн үеийнхээс 34.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
2026-05-08