Ц.Отгондалай дэлхийн аваргаар гурав дахь удаагаа тодорлоо
Норвег улсын Драммен хотод үргэлжилж буй сонгодог хэвтээ шахалтын ДАШТ-д өрсөлдөж буй манай улсын тамирчдаас мастер1 ангилалд 93 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин, ОУХМ Ц.Отгондалай 205 кг-ыг шахаж, дэлхийн аваргаар гурав дахь удаагаа тодорлоо. Тэрбээр 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж, дараа жилээс нь УАШТ-д тогтмол оролцдог болжээ. 2015 онд спортын мастер цолны болзол хангаж, олон улсын тэмцээнүүдэд оролцож, амжилтын гараагаа эхлүүлж байв. Филиппиний Манила хотод 2017 онд болсон Азийн АШТ-д 93 кг-ын жинд түрүүлж, тивийн аваргаар шалгарсан.
2025-05-22
ХААИС-ийн тамирчид тэргүүллээ
Монголын оюутын холбооноос зохион байгуулж буй спортын төрлүүдийн УАШТ жүдо бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Үүний өмнөхөн модон бөмбөгийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болоход их, дээд зургаан сургуулийн есөн багийн та¬мир¬ чид өрсөлдсөн юм. Эхний өдрийн тоглолт эмэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд 24 замын тоглолтын нийлбэр дүнгээр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан Э.Аюурзана 114 оноогоор түрүүллээ. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн ХААИС-ийн тамирчин Ч.Дударий мөнгө (126), У.Нарантунгалаг (128 оноо) хүрэл медалийн эзэн болов. Багийн төрөлд ХААИС-ийнхан 520, “Мон-Алтиус”-ынхан 546, ШУТИС-ийн тоглогчид 626 оноогоор эхний гурван байрт шалгарав.
2025-05-13
Монголын самбочид Ташкентийн дэвжээнд медалийн хур буулгав
Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан байлдааны болон спорт самбо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийнхан 25 орны 600 тамирчинтай өрсөлдлөө. Эхний өдөр тэмцээний салхи хагалж, эрэгтэйчүүдээс Д.Гансүх, эмэгтэйчүүдээс Д.Сарантуяа мөнгө, С.Буянзаяа хүрэл медаль хүртэв.
2025-05-11
Баянхонгор аймгийнхан түрүүг авав
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээнд 15 аймаг, Улаанбаатар хотын таван дүүргийн нийт 350 хүүхэд, залуус зургаан насны ангилалд өрсөлдөв.
2025-05-01
“Топ 6” тэмцээний аваргууд тодорлоо
Монголын жүдо бөхийн холбооноос ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор “Топ 6” тэмцээнийг цувралаар зохион байгуулж буй. Жин тус бүрийн шилдэг зургаан жүдоч өрсөлддөг тус тэмцээний гурав дахь цуврал “М банк арена”-д болсон. “Миний дуртай жүдо” төслийн хүрээнд болж буй эл эл тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн тамирчид оролцож, аваргуудаа тодруулав. Энэ удаа олимпын алт, мөнгөн медальт Ким Жэ, БНСУ-ын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бэ Сан И нарын удирдлагад шилдэг жүдочид оролцож, тэмцээнийг өрсөлдөөнтэй болголоо.
2025-04-22
Манайхны тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэлнэ
Йордан улсад зохион байгуулж буй чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголын үндэсний шигшээ багийнхан 38 орны 370 гаруй тамирчинтай зодоглохоор Амман хотод хөл тавьжээ.
2025-03-27
Т.Түвшинжаргал олон улсын тэмцээнд түрүүлэв
ОХУ-ын Cаха улсад зохион байгуулсан, олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээнд Монголын тамирчид дасгалжуулагч Х.Магвандорж, Л.Энхбаяр, Т.Мөнгөншагай нарын удирдлагад оролцлоо.
2025-03-12
Шигшээ багийнхан бэлтгэлээ эхлүүлжээ
“Лос-Анжелес-2028” олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагчид сонгогдсоноор Азийн АШТ-д оролцох тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг эхлүүлжээ.
2025-02-27
Б.Гүндэгмаа, Х.Маралмаа нар Европын аваргаар тодров
Словак улсын Саморин хотод болсон Европын өсвөр үеийнхний нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон манай улсын жүдочдоос Орхон аймгийн “Хангарьд” клубийнхнээс Б.Гүндэгмаа 52, “Гүрү” дэвжээний тамирчин Х.Маралмаа 63 кг-ын жинд тэргүүлжээ.
2025-02-20