Спорт, нөхөрлөл, эв нэгдлийн баяр
Олон улсын хүүхдийн спортын 11 дэх удаагийн наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 300 гаруй тамирчин оролцлоо. Энэ жил тус тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотноо есдүгээр сарын 23-26-ны хооронд болсон бөгөөд геополитикийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч Монгол, Орос, Хятадын удирдагчид гурван улсын хүүхэд залуучуудыг спорт, нөхөрлөл, эв нэгдлээр нэгтгэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг наадмын зохион байгуулагчид онцоллоо.
2025-10-09
Я.Бэгз УАШТ-ий таван төрөлд түрүүлсэн анхны тамирчин боллоо
Ширээний теннисийн ахмадын улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээний 80- аас дээш насныхны ганцаарчилсан төрөлд оролцсон тамирчдаас Н.Галпүрэв түрүүлж, энэ спортоор тууштай хичээллэвэл хэдэн насандаа ч амжилт гаргах боломжтойг өөрийн биеэр залууст үлгэрлэн харуулав.
2025-10-07
Ширээний теннисний Азийн АШТ-д Монголоос зургаан тамирчин өрсөлдөнө
Ширээний теннисний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад энэ сарын 11-16-нд болно. 28 дахь удаагийн энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг, тамирчид оролцохоо мэдүүлжээ. Харин манай ул¬саас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор зургаан тамирчин оролцохоор болсон байна.
2025-10-06
Хүндийг өргөлтийн жингийн ангилал нэмэгдэнэ
Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл АНУ-ын Лос Анжелес хотод 2028 онд зохион байгуулах 34 дэх удаагийн зуны олимпын наадамд хүндийг өргөлтийн төрөлд хоёр шинэ жингийн ангилал нэмж баталлаа. Ингэснээр нийтдээ 12 жингийн ангилалд (эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаа) тамирчид медалийн төлөө хүч сорино. Хэдийгээр жингийн ангилал нэмэгдсэн ч оролцох тамирчдын тоо өөрчлөгдөхгүй. Хүндийг өргөгч (60 эрэгтэй, 60 эмэгтэй) 120 хүноролцож, нэг жингийн ангилалд 10 тамирчин өрсөлдөх юм.
2025-10-02
Үндэсний шигшээ багийнхан эхний 10 сард 135 медаль хүртээд байна
Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн спортын 27 (өвөл, зун, паралимп) төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлагад нийт 254 тамирчин бэлтгэлээ базааж, тэмцээнд оролцсон. Энэ оны эхний 10 сарын байдлаар тэд олон улсын тэмцээнээс одоогийн байдлаар 135 медаль (34 алт, 36 мөнгө, 65 хүрэл) хүртжээ. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, таван мөнгө, найман хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл, залуучуудын ДАШТ-ээс нэг хүрэл медаль гардсан юм.
2025-10-02
М.Тэлмэн “Дэлхийн цом”-д аваргаллаа
БНСУ-д зохион байгуулсан сонгодог дартсын Дэлхийн цомын тэмцээнд Монголын шигшээ баг 47 улсын тамирчидтай ур чадвараа сорилоо. Таван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд өсвөр үеийнхний ангилалд М.Тэлмэн аваргалж, түүхэн ялалтыг багтаа авчирлаа. Тэрбээр алтан медалийн төлөөх шийдвэрлэхтоглолтод ХБНГУ-ын тамирчин Этан Пулхамыг 4:3-аар хожсон юм.
2025-09-30
Б.Гончигсүрэн гран приг алтан медальтай өндөрлүүлэв
Өмнөд хөршийн Чиндао хотод зохион байгуулсан жүдо бөхийн гран при тэмцээний сүүлчийн өдөр Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин, Улаанбаатар “Их дуулга” тэмцээний аварга, ОУХМ Б.Гончигсүрэн тэргүүлэв.
2025-09-30
И.Цэлмүүн дэлхийн аваргаар тодров
Казазстаны Алматы хотод үргэлжилж буй өсвөр үеийнхний (8, 10, 12 хүртэлх нас) шатрын ДАШТ-д Монголын баг 88 орны тамирчидтай өрсөлдөж байна. Тэднээс охидын 12 хүртэлх насны ангилалд Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч, “Босоо ноён” клубийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер, улсын дөрвөн удаагийн аварга И.Цэлмүүн бодлого бодолтын төрөлд хамгийн өндөр болох 30 онооноос 29-ийг цуглуулан дэлхийн аваргаар тодорлоо.
2025-09-29
Жүдочид “Чиндао 2025”-д багаараа III байрт жагсаж байна
БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулж буй жүдо бөхий гран при тэмцээнд Монголын 15 тамирчин үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлагад зодоглов. 26 орны 200 (эрэгтэй 117, эмэгтэй 83) тамирчин хүч сорьсон тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат багийнхаа шагналын салхийг хагалж хүрэл медаль хүртсэн.
2025-09-29
Үзэгчдийг огшоох лигийн “тулаанд” багууд өрсөлдөхөд бэлэн болжээ
Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт ирэх сарын 1-нд эхлэх нь. Дээд лигт оролцдог багуудын гал гарсан, сонирхолтой тоглолт талбайд хэрхэн өрнөж, огшуулахыг үзэгчид хоног тоолон хүлээж суугаа. Сагсан бөмбөгийн хорхойтнуудыг догдлуулж, хэдэн сар нойргүй хонуулах томоохон “тулаанд” багууд өрсөлдөхөд бэлэн болжээ. Тэд эхний гурван байрт шалгарч, цаашлаад аваргын цом гардахын төлөө хүндхэн, хүчирхэг учраатай таарна.
2025-09-26
Б.Энэржин “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртлээ
Дэлхийн дартсын холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Дэлхийн цом”ын тэмцээнд Монгол Улс анх удаа шигшээ баг бүрдүүлж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулж байна. БНСУ-ын Куян хотод эхэлсэн тус тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын тамирчдыг дасгалжуулагч Ц.Бат-Эрдэнэ ахалж буй бол өсвөр үеийнхэн багийн менежер, дасгалжуулагч, ОУХМ Б.Биндэръяагийн удирдлагад 47 орны тоглогчидтой өрсөлдөж байгаа. Эхний өдөр охидын ганцаарчилсан төрөлд манайхаас дөрвөн тамирчин ур чадвараа сорьсноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Saturn 180” клубийн Б.Энэржин багтаа хүрэл медаль авчирлаа.
2025-09-25
“Хьюстон”-ы лидер ирэх улирлыг өнжинө
Энэ зун К.Дюрантыг авч, хүчээ нэмсэн “Хьюстон” баг улирал эхлэхэд нэг сар орчмын хугацаа үлдээд байгаа энэ цаг үед тун харамсалтай мэдээ сонслоо. Тус багийн холбон тоглогч Ф.Ванвлийт бэлтгэлийн үеэр өвдөгний чагтан холбоосоо гэмтээснээр ирэх улирлыг бүтэн өнжихөөр болж байна. Ингэснээр тус баг холбон тоглогчийн байрлалд өөр тоглогч авах шаардлага үүсэж байгаа юм. Хоёр жилийн өмнө “Рокитс”-т ирснээсээ хойш багийн амжилтыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогч бол Ф.Ванвлийт билээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 14.1 оноо, 3.1 самбар, 5.6 дамжуулалт дунджилсан бөгөөд баг нь “Өрнөд” бүсэд хоёрдугаар байр эзэлж байв.
2025-09-24
Шилдэг нь Н.Йокич
ESPN агентлагийн сэтгүүлчид NBA-ийн багуудын 20 ерөнхий дасгалжуулагчийн дунд хэд хэдэн асуултаар санал асуулга явуулсан байна. Хамгийн чухал буюу лигийн хамгийн шилдэг тоглогчийг нэрлэх асуулгад нийт 19 дасгалжуулагч “Денвер наггетс” багийн Н.Йокичийг хамгийн эхэнд нэрлэжээ. Үлдсэн ганц саналыг “Лос-Анжелес лейкерс” багийн Л.Дончич авсан аж.
2025-09-24
Монголын туялзуур сэлэмчид хошой хүрэл медаль хүртэв
Энэтхэгийн Уттараханд мужийн Халдвани хотод туялзуур сэлмийн өсвөр үеийнхний Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. 17 орны 192 тамирчин хүнд, хөнгөн, илд сэлмийн төрөлд өрсөлдсөн тус тэмцээнд Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.
2025-09-23