Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Хятадын зүүн хэсэгт дэгдсэн далайн хар шуурганы улмаас хот тосгод үерт автаж, сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргээд байна

Хятадын зүүн хэсэгт дэгдсэн далайн хар шуурга тус бүс нутгийн  сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргээд байна.
2026-08-11

Колумб улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 132 хүн амь үрэгдэж, 570 хүн бэртжээ.

8-р сарын 10-нд буюу даваа гарагт Колумбын баруун бүсэд 7.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 132 хүн амь үрэгдэж, 570 хүн бэртжээ.
2026-08-11

АНУ-ын Цэргийн кибер командлалаын ажилтнууд амиа хорлох явдал эрс нэмэгджээ

Өнгөрсөн 6-р сараас 7-р сарын хооронд  АНУ-ын Кибер командлалын таван  ажилтан дунд хүн  амиа хорлосон тухай  Bloomberg эх сурвалжийг дурдан  мэдээлэв.
2026-08-07

Иран тэсэж үлдсэн ч удаан хугацаанд хүнд үеийг туулна

АНУ-тай хийж буй дайн Иранд хүн хүчний болон эдийн засгийн ихээхэн хохирол учруулж, дэд бүтцийг нь бусниулж, Ойрх Дорнодод бараг холбоотонгүй болгосон ч улс төрийн тогтолцоог нь сүйрүүлж чадахгүй байна. АНУ, Ираны өнөөгийн байдлын асуудлаар Оросын ШУА-ийн Дорно дахиныг судлах хүрээлэнгийн Араб, Исламын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Григорий Лукьянов сэтгүүлч Дмитрий Поповын асуултад хариулсныг сонирхуулъя.
2026-08-06

Вашингтон мужийн Спокейн хотод дэгдсэн түймэр 3200 орчим га талбай хамарчээ

АНУ-ын Вашингтон мужийн Спокейн хотын захад гурав дахь өдрөө асаж буй ой, хээрийн түймрийн улмаас 700 гаруй барилга, байгууламж шатаж, 64 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд буй талаар өнгөрсөн даваа гарагт албаныхан мэдээлэв. Одоогоор эл түймэр 8000 орчим акр буюу 3200 га талбай хамраад байгаа аж.
2026-08-05

Европчууд ФИФА-гийн боссын эсрэг

ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиногийн байр суурь өдөр өдрөөр суларсаар байна. Түүнд үл итгэл үзүүлж, цаашид хамтран ажиллахаас татгалзаж буйгаа илэрхийлэх, улмаар албан тушаалаас нь буулгах талаар Европын хөл бөмбөгийн холбоод хэлэлцэж буй талаар “The Guardian” мэдээлжээ.
2026-08-05

АНУ-ын 25 муж Трампын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав

АНУ-ын 25 муж улсын эвсэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны эсрэг Олон улсын худалдааны шүүхэд нэхэмжлэл гаргав гэж  CNBC  мэдээлэв.
2026-08-04

Онош нь бүү хэл, ул мөр нь ч олдоогүй онгоцны ослууд

“Pan American” компанийн “Clipper Endeavor” хэмээх зорчигч тээврийн нисэх онгоц 1952 оны дөрөвдүгээр сарын 11-нд баруун далавчин дахь хөдөлгүүр нь ажиллахаа больсноос осолджээ. Тус онгоц Пуэрто-Рико улсаас Нью-Йорк руу нисэж байж. Онгоцыг ашиглаад долоон жил болсон байв. Онгоцны ахмад Жон С Берн 10 гаруй жил ажилласан байлаа. Берн онгоцоо нисэх онгоцны буудал руу эргүүлтэл баруун далавчин дахь хоёр дахь хөдөлгүүр бас зогсов.
2026-08-04

NYT:БНХАУ гадаадын иргэдийн талаарх мэдээллийг асар өргөн дижитал системээр цуглуулдаг

БНХАУ нутаг дэвсгэр дээр нь байгаа  жуулчид болон гадаадын иргэдийн талаарх мэдээллийг цуглуулахын тулд томоохон хэмжээний хяналтын системийг ашигладаг тухай “New York Times” сонин  эх сурвалжаас иш татан мэдээлэв.
2026-08-04

Өмнөд Солонгост хэд халж, иргэдийг гудамжинд гарахгүй байхыг анхааруулжээ

Өмнөд Солонгост тав дахь өдрөө дараалан 40 хэмээс хэтэрсэн тул эрх баригчид агааржуулагчгүй  барилга байшинд  байх “аюултайг" анхааруулж, иргэдийг гадаа  хийдэг  үйл ажиллагаагаа зогсоохыг уриалжээ.
2026-08-04

Цагаачдын урсгалыг шийдэж чадаагүй Испани улсыг Шенгений бүсээс гарахыг шаарджээ

Африкийн хойд эрэгт оршдог Сеута хот нь Испанийн мэдэлд байдаг автономит хот юм. Долдугаар сарын 30-нд хэдэн арван мянган дүрвэгсэд Европын Холбооноос оргонол хүсэх зорилгоор    тус хот руу дайран нэвтэрчээ. Гурван өдрийн турш 70 мянга гаруй цагаачид  хуурай болон усан замаар хийлдэг гудас, машины дугуй, аврах хэрэгслээр  зарим нь бүр сэлээд хил нэвтэрсэн байна
2026-08-03

Английн шинэ Ерөнхий сайд-“Умардын хаан”

Ерөнхий сайд Кир Стармер огцрохоор шийдсэнээ зургаадугаар сарын 22-нд зарласан юм. Тэрбээр ердөө хоёр жилийн өмнө л Британийн түүхэнд томоохон ялалт байгуулж лейбористуудыг эрх мэдэлд хүргэсэн хэрнээ намынхaа итгэлийг алдаж албаа өглөө. Стармер нь сүүлийн 10 жилд тус улсын зургаа дахь Ерөнхий сайд байв. 2016- 2026 онд эндхийн Ерөнхий сайдын ажилласан дундаж хугацаа нь хоёр жил орчим. Британийн эзэн хаан Стармерийн огцрох хүсэлтийг долоодугаар сарын 20-нд албан ёсоор хүлээн авч, шинэ Ерөнхий сайдаар Лейборист намын тэргүүнээр сонгогдоод байсан Энди Бёрнемийг томилов. Британийн улс төр дэх богино хугацаанд халагдаж солигдох үйл явц 2016 онд тус улсыг Европын Холбооноос гаргах асуудлаар бүх нийтийн санал хураасан үеэс эхтэй юм.
2026-08-03

Японд газар 7.1 магнитудын хүчтэй хөдөлж, 13 хүн амиа алдлаа

Газар дараалан гурван удаа хөдөлснөөс үүдэн Күмамото мужид барилга, байгууламжууд нурж, хэд хэдэн газарт гал гарснаас гадна дэд бүтцэд ихээхэн хохирол учирчээ.
2026-07-30

Нөхөр, гэргий хоёрын нөмрөгт орсон улс

Венесуэлийн удирдагч Николас Мадурог хүч хэрэглэн баривчилснаас хойш хагас жилийн хугацаанд өнөөгийн Латин Америкт эрх мэдэл нь коммунист дарангуйлах дэглэмд байгаа хийгээд зүүний ганцаар захирагч удирдлагын гарт буй хоёрхон улс үлдээд байна. Тэр хоёр улсыг дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст байгаа өөрийн үзэл суртлын холбоотон хэмээн Москва үзсээр иржээ.
2026-07-30

Хятадын AI компаниудад хориг арга хэмжээ авах сүрдүүлгээ зогсоохыг шаарджээ

БНХАУ өнгөрсөн даваа гарагт Америкаас Хятадын хиймэл оюуны компаниудын нэр хүндэд халдах, тэдэнд хориг арга хэмжээ авахаас эхлээд шалтгаангүй заналхийлж буй үйлдлээ зогсоохыг албан ёсоор шаарджээ.
2026-07-29

Японд хүчтэй газар хөдлөлтийн улмас 13 хүн амиа алдаж, 20 гаруй хүн сураггүй болоод байна

азар хөдлөлтийн гол нөлөө нь 7-р сарын 28-ны Мягмар гарагийн өдрийн цагаар болжээ. Газар хөдлөлтөөс хойш хоёр цагийн дотор энэ бүс нутагт 27 удаа чичиргээ болсон байна. Хамгийн өндөр чичиргээ нь 6.1 магнитудын хүчтэй байсан бол хамгийн бага нь 2.1 магнитудын хүчтэй байв.
2026-07-29

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2028 оныг Олон улсын эрх зүйн жил болгон зарлалаа

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2028 оныг Олон улсын эрх зүйн жил болгон зарлалаа
2026-07-28

Энэтхэгийн Боловсролын сайд огцорсноор залуучууд тэмцлээ өндөрлөлөө

Оюутнуудын томоохон эсэргүүцлийн жагсаалын үр дүнд Энэтхэгийн Боловсролын сайд Дармендра Прадхан албан ёсоор огцорлоо. Тэрбээр өргөдлөө олон нийтэд зориулсан нээлттэй захидлын хамт X хуудсандаа нийтэлж, “Сүүлийн 10 хоногт өрнөсөн үйл явдалд гүнээ харамсаж байна” хэмээсэн юм.
2026-07-28