Парист дэлхийн шилдэг 32 брейк бүжигчин өрсөлдөнө
Тамирчид чансааны оноог энэ жилийн ДАШТ, Азийн АШТ, Азийн наадмын эрхийн цуврал тэмцээнээс авч буй. ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин эрх авсан бол тивийн АШТ, Азийн наадмын түрүү тамирчдад 10 эрх олгож, үлдсэнийг нь ирэх жилийн 3-6 дугаар сард болох олимпын эрхийн цуврал тэмцээний үеэр тамирчдад гардуулах нь. Парисын олимпын брейк бүжгийн тэмцээнд дэлхийн шилдэг 32 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөнө. Ирэх жилийн наймдугаар сарын 9-10-нд “Place de la concorde” талбайд өрнөх тэмцээнийг халз тулаан хэлбэрээр зохион байгуулах аж. Тэмцээнд ялагдсан нь хасагдаж, ялсан нь цааш үргэлжлүүлнэ.
2023-11-09
Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Жиндун цахим худалдааны платформд албан ёсоор худалдаална
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-ын Жиндун групп (JD.com) компанийн цахим худалдааны платформд нээгдэж буй Монгол Улсын үндэсний павильоны албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцов.
2023-11-09
АНУ-ын зарим мужид их хэмжээний цас оржээ
АНУ-ын зарим хэсэгт хүйтний эрч чангарч, өвлийн улирал “хатуухан” эхэлж байна. Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд Техас болон Мэйн мужид хүйтний эрч дээд түвшиндээ хүрсэн бол Охайо, Пенсильвани мужийн хойд хэсгийн зарим газарт 30 см хүртэл цас оржээ.
2023-11-02
Халхголын 85 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцоно
Ирэх онд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулан ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович, мөн тус яамны Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна болон Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавъаят зүтгэлтэн Л.Мягмарсүрэн, тус музейн захирал А.Чинбаян нар оролцсон юм.
2023-11-01
"Halloween"-ний баяр цуст аллага болон хувирчээ
10 дугаар сарын 31-нд тэмдэглэдэг бүх төрлийн сүнснүүдийн өдөр буюу Хэллоуны АНУ-д энэ удаад жинхэнэ бодит аймшиг болон хувирчээ. Энэ баярт зориулсан үдэшлэг, жагсаалууд амралтын өдрүүдээр хэдийнээ эхэлсэн бөгөөд гурван мужид энэхүү арга хэмжээ нь аймшигт эмгэнэл болжээ.
2023-10-31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай уулзлаа
Монгол, Оросын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, эрчим хүч болон дэд бүтцийн хамтарсан төслүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах санал тавилаа.
2023-10-26