
Умард Вьетнамын цэрэг 50 жилийн өмнө Америкийн рейнжерүүд (Тэнгисийн цэргийн хүчний шилмэл цэрэг)-ийг бут цохих эхлэлийг тавьсан хоёр ч давшилтад зэрэг оржээ. Энэ үеэр Кхесань тосгон дахь дайсны баазыг бүслэн хааж, Тетийн давшилтаа хийсэн аж. Эдгээр ажиллагаа цэргийн талаар тактикийн амжилт олсны дээр суртал ухуулгын талаар бараг л эргэлт хийснийг судлаач Александр Евдокимов тэмдэглэжээ.
АНУ-ын хувьд шившигтэйгээр ялагдсан учир гутамшигтай дайнд тооцогддог. Гэхдээ дэлхийг тэргүүлэгч их гүрэн жижигхэн Вьетнамыг, тэгээд бүр бүхэлд нь бус, Зөвлөлтийн тал баримталдаг умардыхныг нь дийлсэнгүй вэ? Өмнөд нь мэдээж умардын ахан дүүсээ дэмжсэн. Гэхдээ парти зан, нууц бүлэглэл зэрэг далд хүчээр тусалсан.
ГУТАМШИГТ ДАЙН
Вьетнамын ялагдлаас америкчууд багагүй сургамж авчээ. Үүний дараа тэд зэвсэгт хүчнээ яаравчлан мэргэжлийн ул суурьтай болгосон аж. Жижиг мөргөлдөөнд өдөр бүр бэлтгэдэг цэргүүдийг бөөнд нь илгээгээд ашиггүй нь ойлгомжтой болов.
Гэхдээ гол сургамжийг суртал ухуулгын ялагдлаас авсан байна. АНУын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дотоодын болон дэлхий даяарх дайныг хийгээд хүчирхийллийг эсэргүүцэгчдийн эсрэг юу ч хийж чадахгүй байлаа. Нөхцөл байдал нь ч тэгэхэд маш таагүй, социалист үзэл санаа янз бүрийн хэлбэрээр АНУ-д газар авсан үе байв. Гэхдээ нийгмийн сэтгэл санааг өөрчлөх гэсэн даацтай оролдлого ч хийгээгүй. Хэрэв энгийн номхон олон хүний аминд хүрч, даян дэлхийг айдас хүйдэст автуулсан бөмбөгдөлтөө түр зогсоосныг эс тооцвол шүү дээ.
Вьетнамын дайныг АНУ-ын залуучууд идэвхтэй эсэргүүцэж байв. Оюутны 100 мянга, түүнээс ч олон ажиллагаа дайн өдөөсөн Америкийг бараг л донсолгожээ. Ийм нөхцөл байдал цэргүүдэд ч нөлөөлөхгүй байсангүй. Тэд олноороо дүрвэж эхэлсэн байна. Вьетнамд ялагдсаны дараа Америкийн суртал ухуулгын машин тэргүүлэх хэмжээнд ажиллаж эхэлсэн гэнэ. Одоо шинэ журам тогтоох болбол сөрөг байдал бий болгосныг дотооддоо урьдчилан ухуулдаг болжээ. Явцын дунд илэрхий хуурамч байдал, тухайлбал, Иракт үй олноор хөнөөх зэвсэг бий хэмээсэн шиг уур амьсгал бүрдүүлж байна. Гол нь Вьетнамын дайны үеийнх шиг эсэргүүцлийн ажиллагаа гаргуулахгүй байх нь чухал. Тэгэхэд Америкийн удирдагчид намжмал байдлын төлөө өрсөлдөхөөс өөр аргагүй болсон аж. Эцэст нь АНУ-ын Ерөнхийлөгч болохын тулд Р.Никсон дайныг дуусгахаа шуудхан амлажээ. Үнэндээ энэ амлалтыг таван жилийн дараа биелүүлсэн байна.
ЗХУ БОЛОН БНХАУ-ЫН ЗҮГЭЭС ВЬЕТНАМД ТУСАЛСАН НЬ
Ардчилсан Бүгд Найрамдах Вьетнам Улсад буюу умардынханд үзүүлсэн их хэмжээний бөгөөд удаа дараагийн тусламжийн гэрч нь ахмад сенатч Жон Маккейн. Чухам түүнийг Юрий Трушечкиний командалсан Зөвлөлтийн пуужингийнхан унагасан гэдэг. Үүний улмаас ирээдүйн Америк дахь Оросыг хамгийн хурцаар шүүмжлэгч Ж.Маккейн Ханой хотын шоронд таван жил хагасын хугацааг өнгөрүүлжээ. 1967 оны аравдугаар сард байлдааны 23 дахь нислэгийнхээ үеэр тэрбээр энэ хотод цохилт өгөх ёстой байсан аж.
Америкийн бөмбөгдөлтийг зогсооход вьетнамчуудад ЗХУ тусалжээ. Тэгэхэд химийн зэвсэг их ашигласан гэнэ. Гэхдээ дайсны амьд хүчийг бус, шугуйг устгах, холбоо харилцааг муутгах зорилгоор хэрэглэсэн байна. Ингэж хор цацсаны улмаас Вьетнамын нутаг дэвсгэрийн үлэмж хэсгийг хөдөө аж ахуйд ашиглах, бүр зүгээр амьдрахад тохиромжгүй болгожээ. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг нь устгахад ашигласан давхар исэлд олон сая вьетнам хүн хордсон гэнэ.
ЗХУ агаарын цохилтыг эсэргүүцэн тэмцэхэд төдийгүй Өмнөд Вьетнамын партизануудад зэвсэг нийлүүлэн тусалдаг байжээ. Зэвсгийг хөрш Лаос, Камбож улсаар дамжуулан “Хошимины зам”-аар дамжуулан нийлүүлдэг байсан тухай ОХУ-ын цэргийн сэтгүүлч, судлаач Александр Твардовский тэмдэглэсэн аж.
Тэрчлэн сэтгэл зүй, улс төр, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. ЗХУ төдийгүй Хятад улс ч тусламжийн гараа сунгасан гэнэ. Хятадын судлаачдын мэдээлснээр, тус улс вьетнамчуудад хэдэн тэрбум доллар илгээжээ. Олон мянган хятад хүн Вьетнамын эдийн засгийн сэргээхэд тусалсан аж.
Вьетнамын дайны үеэр үүссэн ЗХУ болон БНХАУ хоорондын мөргөлдөөн вьетнамчуудад үзүүлдэг тусламжид нөлөөлнө гэсэн Пентагоны стратегийн хүлээлтэд хүрээгүй ч Зөвлөлтийн транзит тээвэрт л хүндрэл учруулсан байна. Москва, Бээжин хоёр өрсөлдөж байхад тэднээс давж Ардчилсан Вьетнам болон өмнөдийн босогчдод тусламж үзүүлэх хэн байх билээ.
ПАРТИЗАНУУДТАЙ ТЭМЦЭХДЭЭ ҮЙЛДСЭН ХАРГИСЛАЛ
Вьетнамын Сонгми тосгонд хоморголон устгах ажиллагаа явуулсан “Цэрэг Райан”-уудад юу тохиолдсон нь өнөө ч маргаантай байна. Түүхэн баримтаас үзвэл 1968 оны гуравдугаар сарын 16-нд Ми Лай (Сонгмиг вьетнамчууд ингэж нэрлэдэг) тосгоныг газар дахь там болгосон байдаг. Энгийн номхон иргэдэд нүүрлэсэн уг аймшиг Холливудын найруулагч Д.Кэмероны зөгнөлт “Аватар” кинонд ч тусгалаа олсон гэнэ. Жирийн иргэд рүү эхлээд агаараас довтолж, нисдэг тэрэгнээс фосфорын бөмбөг хаясны улмаас тэд аймшигтай шаналж үхдэг тухай уг кинонд өгүүлдэг.
Гэхдээ амь насаа алдсан 500 сонгмигийнхны дийлэнх нь АНУ-ын цэргүүдийн ашигласан хортой суманд өртжээ. Гартаа нэг ч удаа зэвсэг барьж үзээгүй, тариалангийн талбайд ажилладаг вьетнам эмэгтэйчүүд хохирсон байна. Энэ бол цуст хэргийн ердөө эхлэл байсан аж. Өрнөдийн ардчиллыг хамгаалагчдыг ч хайр найргүй буудан хороожээ. Тэгэхээр бусад хүнийг жинхэнэ там хүлээж байсан гэнэ.
Америкийн гэрэл зургийн сурвалжлагчид ч гайхширсан байдаг. Тэдний нэг Рональд Хэберлигийн ярьснаар Америкийн армийн дүрэмт хувцас өмссөн хүмүүс хөнөөсөн эмэгтэйчүүдээ буудлагын сургуулилалтын бай болгодог аж. Цогцсууд хэрчим мах болсон аймшигт дүр зургийг тэрбээр хальснаа буулгасан байдаг. Бага насны хүүхдийг нүд цавчихгүй гээр буудаж байгаа цэргийг харснаа гэрэл зурагчин Жей Робертс мөн дурсчээ.
Үүнээс гадна “хараал идсэн коммунистуудыг” зомби болгохгүйн тулд цогцсуудын толгойн арьсыг өвчиж, эсвэл толгойг тасдах замаар өшөө авдаг байсан гэнэ. Тэрчлэн цэргүүд бие биенээ хөхиүлэн дэмжихийн тулд эмэгтэйчүүдийг бүлэглэн хүчирхийлж, Хошимины эх орон нэгт болсон буруутай хэмээн тариачдыг гутаан доромжилдог байжээ.
Олзлогдсон вьетнам цэргүүд ямар шийтгэл хүлээж байсныг дурдах хэрэггүй биз. Нийтлэлч Майкл Билгон, Кевин Сим нарт цэрэг Фред Уидмерийн нотолсноор “Хамгийн аймшигтай үе нь хүн олзлохоо больсны дараа эхэлсэн. Вьетнамчуудын чихийг амьдаар нь огтлох зэргээр тамлах арга сэдсэн. Нэг вьетнамыг баганатай хүлээд, өмд рүү нь унтраагаагүй тамхины иш хийгээд, яаж тарчлахыг нь хардаг байсан” гэнэ. Ингэж хөгжин баясахдаа америк цэргүүд ашигласан тамхины иш бүрийн хамт ялна гэсэн сүүлчийн найдварын гал болон дүрэл зэх юм чинээ санаагүй байх.
Түрэмгийлэгчдийн эсэргүүцэл газар авахтай зэрэгцэн амь үрэгдсэн америк цэргийн тоо өсчээ. Тодруулбал, АНУ-ын армийн хохирлын хэмжээ 60 мянгаар тоологдсон нь Афганистанд Зөвлөлтийн армийн амссанаас дөрөв дахин их буй. Энэ нь Америкийн арми өөрөө үүсгэсэн гашуудлын цуваа. Тэд өөрсдийн үйлдсэн хэргийг “Вьетна мын синдром” хэмээн нэрлэсэн нь ч бий.