
Өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх тус нэвтрүүлэгт оролцох үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар ярьсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна.
Цензургүйд оролгүй 2жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалаан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очноо.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) March 12, 2019