
Шотландын Засгийн газар Их Британиас тусгаар тогтнох тухай санал асуулга дахин явуулах хуулийн төслийг олон нийтэд танилцуулсан тухай “The Guardian” сонин мэдээлжээ. Тус баримтад зааснаар санал асуулгыг 2021 оноос өмнө явуулахаар төлөвлөж байгаа ажээ. Эдинбург Их Британийг Европын холбооноос гарахыг нэг биш удаа эсэргүүцэж байсан бөгөөд Шотландын Ерөнхий сайд Никола Стержийн мэдэгдсэнээр санал асуулга Шотландын иргэдэд нэг бол “Европын үндэстэн” хэвээр үлдэх эсвэл “Brexit”-ыг албан хүчээр тулгасан улс байх уу гэдэг сонголт олгох аж. 2014 онд Шотланд оронд тусгаар тогтнох талаар бүх ард түмний асуулга болж иргэдийн 55,3 % хувь нь Их Британийн бүрэлдэхүүн хэвээр үлдэхийг хүссэн билээ. Их Британи хоёр дахь санал асуулгыг үл зөвшөөрнө гэдгийг Ерөнхий сайдын тамгын газар онцолсон байна.