Монголын дугуйн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Тайландын мэргэжлийн “Roojai insurance” багийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр олон улсын тэмцээнүүдэд хурд сорьж буй. Тэрбээр Японд жил бүр зохион байгуулдаг “Тур де Кумано” олон өдрийн уралдааны өмнөх “Wakayama castle criterium-2025” сорилго тэмцээний 30 км-ийн уралдаанд 19 багийн 106 тамирчинтай өрсөлдсөнөөс (0:40’39 цагийн үзүүлэлт) 78 дугаар байр эзлэн “Идэвхтэй дугуйчин”-аар тодорлоо. Манай тамирчин түрүүлсэн дугуйчнаас 22 секундийн дараа барианд орсон. Тус уралдаанд Сербийн Душан Ражович, Австрийн Эллит Шульц, Нэйт Хадден нар (0:40’03) эхний гурван байрт шалгарав. Тэмцээнд оролцсон тамирчид “Тур де Кумано- 2025”-д өнөөдөр хурд сорино. Үүнээс өмнө тэрбээр Узбекистанд өнгөрсөн сард болсон Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq” гурван өдрийн уралдаанд оролцохдоо эхний гараанд түрүүлж, сүүлийнхэд удаалсан ч багийн дүнгээр тэргүүлсэн юм.