Дэлхий даяар хүмүүс хиймэл оюуны талаар өөдрөг хандлагатай байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийн тайланд дурдсанаар судалгаанд оролцсон 10 хүн тутмын зургаа нь хиймэл оюун нэвтэрснээр шинэ ажлын байрууд бий болж, бүтээмжид эергээр нөлөөлнө гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Ялангуяа хүний хөгжлийн индекс (ХХИ) бага орнуудын хувьд судалгаанд оролцсон нийт хүний 70 хувь нь хиймэл оюун тэдний ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн бол гуравны хоёр нь ирэх жилд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр ашиглах хүлээлттэй буйгаа илэрхийлжээ. Гэвч дан ганц өөдрөг байдал хангалтгүй. Хиймэл оюуны загварчлал, хэрэглээ, удирдлага зэрэг бүх шатны хөгжүүлэлтийн хүрээнд гаргах стратегийн шийдвэрүүд нь зах зээлд бус, хүнд ашигтай байж чадах, эсэхээс бүх зүйл шалтгаалахыг дээрх тайланд онцолсон байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюунтай өрсөлдөх бус, хамтрах, хүний чухал ур чадваруудад хөрөнгө оруулалт хийх, хүн бүрд хүртээмжтэй хиймэл оюуныг хөгжүүлэх нь чухал болохыг НҮБ-аас улс орнуудад зөвлөж буй. Харин Монгол Улс хүн бүрд хүртээмжтэйгээр цахим шилжилтийг хийж чадах уу гэсэн сорилт, сонголтын өмнө ирээд байна.
НИЙТ ӨРХИЙН 20 ХУВЬ НЬ ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ
Манай улс өнгөрсөн оны эхэнд 2.9 сая интернэт хэрэглэгчтэй байсан бол энэ оны эхний хагас жилд эл тоо 4.5 саяд хүрсэн талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны статистикт дурджээ. Одоогоос 31 жи лийн өмнө буюу 1994 онд өнөөгийн “Датаком” ХХК буюу тухайн үеийн “Мэдээллийн харилцаа” компани Монголд анх удаа интернэтийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. Улмаар 1996 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсад интернэт нэвтэрснийг албан ёсоор зарласан түүхтэй. Иргэд гадаад ертөнцтэй холбогдож, и-мэйл бичихийн тулд “Датаком” компаниар дамжуулдаг байсан гэвэл одоогийн хүүхдүүд итгэхэд бэрх болов уу. Тухайн үед интернэт хэрэглэгчийн тоо ердөө 500 байж. Харин өдгөө нэг иргэн хоёр төхөөрөмжөөр зэрэг интернэ тэд холбогдож, өндөр хурд, илүү ихийг хүсэх болсон. Монголчуудын 3G сүлжээн дэх хэрэг лэгчийн тоо 2024 оны жилийн эцсийнхтэй харьцуулахад энэ онд 3.6 хувиар буурч, 4G хэрэглэгч 4.2 хувиар өссөн байна. Аж үйлдвэрт ашигла хад тохиромжтой хэмээн үздэг 5G сүлжээн дэх хэрэглэгчийн тоо хэдийн хоёр саяд хүрчээ. Ин гэж олноороо интернэт хэрэглэж байгаа шигээ технологийн үр шимийг хүртэж чадвал дэлхий нийттэй хөл нийлүүлж алхах юм. Гэвч манай улсад технологийн “сүүдэр”-т үлдэгсэд олон. Тодруулбал, 300 мянга гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 115 мянга орчим хүн, амьжиргааны түвшин доогуур өрхийн иргэ дийн дунд интернэт ашиглах боломжгүй, ца хим үйлчилгээ авах ур чадваргүй нь цөөн бус. Хэдийгээр ахмадууд ухаалаг утас хэрэглэх нь нэмэгдэж байгаа ч наад зах нь фэйсбүүкийн чат ашиглаж, үр хүүхэдтэйгээ холбогдохоос эхлээд тэтгэврийн хэдэн төгрөгөө банк оролгүйгээр авчих чадваргүй байна. Тэгсэн хэрнээ ухаалаг гар утаснаасаа элдэв төрлийн зар сур талчилгаа үзэж, цахим залиланд өртөж буйг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Иргэ дийн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах ур чадвар сул болохыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа Кибер халд лага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх төвийн дарга Г.Гантуяа хэлсэн. Тэр тусмаа эмзэг бүлэг, ахмад настан, хүүхдүүд цахим орчинд залилуулах, гэмт хэрэгт ихээр өртөж буйг тодотгосон.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд техно логийн хөгжлөөс ихээхэн хоцрогдож байна. Тэдний төлөөлөл болох сонсголгүй иргэн Т.Дол горсүрэн “Монголд сонсголгүй иргэдийн мэдээ лэл авдаг цор ганц пэйж хуудас нь 2500 орчим гишүүнтэй “Диф блог”. Сонсголгүй иргэдийн 80 орчим хувь нь бичиг үсгийн боловсрол гүй. Мэдээллийг дохионы хэлээр өдөр тутам хүргэдэг хэрэгсэл байхгүй учир дам ярианаас сонссоноо бие биедээ дамжуулах замаар мэ дээлэл олж авдаг” гэв. Харин бичиг үсгийн бо ловсролтой хүмүүс нь хиймэл оюун ашиглаж, хэрэгцээт мэдээллээ шуурхай авч чаддаг аж. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олонх нь “хад мал орчуулгатайгаар мэдээллээ хүргэдэг “Wow” кино, “Urug.mn” цахим хуудсыг голдуу ашиг ладаг гэх судалгаа бий.
Манай улсад боловсролын тэгш бус бай дал газар авч, улс, хувийн сургуулийн сурагч дын сурлагын ялгаа тэнгэр, газар шиг болсон өнөө үед нийгмийн нэгээхэн хэсэг “хөмөрсөн тогоон дотор” үлдэж мэдэх нь. Цар тахлын үеийн хичээлийн хоцрогдлыг нөхөж чадалгүй, цахим хичээл нэрээр сурагчдын сурах эрхийг хязгаарлаж, ухаалаг утас ч үгүй хүүхдүүдийг технологийн золиос болгосоор байвал хөгж лөөс гээгдсэн бүхэл бүтэн армийг соён гэгээ рүүлэхэд хэр хугацаа туулахыг таашгүй. Улсын хэмжээнд бүх сум, суурин газар өндөр хурдны интернэт сүлжээнд холбогдсон гэх боловч нийт өрхийн 20 хувь нь цахим ертөнцөөс гээгдсэнийг Өрхийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээ, хүртээмжийн судал гаанд дурджээ. Уг судалгааг 2022 онд ЦХИХХЯ, Үндэсний статистикийн хорооноос гаргасан юм. Үүнээс хойш ийм хэмжээний суурь судал гаа хийгээгүй. Мөн хотод амьдардаг нийт өрхийн 13.7, хөдөө амьдардаг айлуудын 37 хувь нь интернэтэд холбогдоогүйг судалгаанд онцолсон байна. Ийм айлуудын өрхийн тэргүү лэгчийн нас ахих тусам интернэт шаардлагагүй гэж үзсэн бөгөөд 50.6 хувь нь боловсрол эзэм шээгүй байжээ. Тэдний ердөө 5.9 хувь нь дээд боловсрол эзэмшсэн гэж хариулсан аж. Энэ нь интернэтийн хэрэглээнд нас, боловсрол, нийгмийн гарал хүртэл нөлөөлж буйг харуулсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, залуус, боловсрол өндөртэй хүмүүс интернэт ихээр хэрэглэж, мэ дээлэлд ойр амьдарч буйг илтгэж байна.
НИЙГЭМ ХОЁР ХЭСЭГТ ХУВААГДАЖ БАЙНА
Өргөн уудам газар нутагт тархан суурьш сан нүүдэлчин соёлтой манай улсад малчид, өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим хуваагдалд өртөж, хүртээмжгүй байдлын золиос болох магадлал өндөр байгааг дээрх мэдээллүүд баталж буй. Өөрөөр хэл бэл, мэдээлэл харилцааны технологи ашиглан цахим ертөнцөд нэвтрэн орж, хэрэгцээт мэдээллээ олж ашиглаж чадаж буй, эсэхээр ялгарч байгааг цахим хуваагдал (digital divide) гэж нэрлэдэг. Энэ хуваагдал цаг хугацаа, орон зайн хувьд томрох тусам эдийн засгийн тэгш бус байдлыг хөөрөгдөж, нийгмийн хөгжлийн ялгааг улам илүү тодруулдаг гэж мэргэжилт нүүд үздэг. Ялангуяа хөгжил буурай орнуудад интернэтийн хүртээмж бага, ухаалгаар ашиглаж чаддаггүйгээс цахим гэмт хэргийн золиос болдог байна. Үүний нэг тод жишээ нь, манай улсад цахим залилан “цэцэглэсэн” явдал. Цахим орчинд их, бага ямар нэгэн байдлаар хохи роогүй хүн бараг л үгүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 орчим хувийг цахим орчинд үйлдэж буй. Тэдгээрийн 90 орчим хувь нь цахим залилан гэдгийг хууль сахиулах байгууллагынхан хэлдэг. Залилагчид өндөр настай иргэд, гэртээ хүүхдээ харж суу гаа залуу эмэгтэйчүүд, эсвэл хүүхдүүдийг гол “бай”-гаа болгодог.
Банк орохгүйгээр гүйлгээ, бэлэн мөнгөгүйгээр тооцоо хийж, хилийн чанадад байгаа нэгэнтэйгээ зэрэгцэн суугаа мэт халуун дулаан яриа өрнүүлж, гэрээсээ бараа, үйлчилгээ худалдан авч ухаалаг утсан дотроо “амьдрах” цаг ирнэ гэж саяхныг хүртэл хүмүүс төсөөлөөгүй байв. Товчхондоо интернэтийг хүссэнээрээ удирдаж чадвал мэдээллийн эрин үед дэлхийтэй хол богдож, сурч хөгжихийн зэрэгцээ орлого олох ч боломжтой. Манай урд хөршид цахим ху далдааны зах зээл эрчимтэй хөгжиж, маш их хэмжээний хөрөнгийн урсгал бий болсныг бид мэддэг. Манай улс ч мөн ялгаагүй онлайн ху далдааг хөгжүүлж буй ч залилах гэмт хэргээс эхлээд асуудал байсаар. Ялангуяа мэдээллийн аюулгүй байдлын ойлголт багатай иргэд, улс орныг “онилсон” хакерууд сиймхий гарахыг анаж суугаа. Иймд хот, хөдөө гэсэн байршлын болон орлого, боловсролын ялгааг ойртуулахгүй бол нийгэм хоёр хэсэгт хуваагдсаар, тэрхүү “ангал”-ыг нөхөж чадахааргүй хэмжээнд хүрэх нь. Ахмад настнуудын цахим ур чадварыг сайжруулахгүй бол хөгжлөөс улам нь холд соор. Ядаж л төрийн үйлчилгээнүүдийг хүртэж чадахгүйд хүрч байна.
Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин хот, хөдөө амьдарч буйгаас хамаарч эрс тэс. 2022 онд хотод амьдарч буй 10 хүн тут мын хоёр, хөдөөд дөрөв нь ядуу байв. Хөдөөд ядуурал хоёр дахин их гэсэн үг. Иймд, дэл хийн зарим орны сайн жишгийн дагуу их өгөг дөл, хиймэл оюун ашиглан хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, нийгмийн үйлчилгээг тэгш хүргэх, хөгжлөөс хэнийг ч үлдээх гүй байж тогтвортой хөгжлийг бий болгох нь манай улсын томоохон зорилгын нэг юм. Гэвч одоогоор Засгийн газраас хиймэл оюун ашиг лан хот, хөдөөгийн ялгааг арилгах нь бүү хэл, алслагдсан сум, баг, нийслэлийн захын гэр хороолол, ерөнхий боловсролын сургуулиудад интернэт хүртээмжгүй, иргэд технологи ашиглан сурч хөгжих, амьдралын чанараа сайж руулах, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэх мэдлэг, ур чадвар сул хэвээр байна.
Үндэсний хэмжээнд хиймэл оюуны 1000 элч, төлөөлөгч бэлтгэн, тэдгээр нь энэ талын мэдлэгийг олон нийтэд түгээж, “Шинэ үсгийн багш” кинонд гардаг шиг л технологийн “Ца гаан толгой” заах юм ярьсан нь саяхан. Одоо гоор тэдгээр 1000 төлөөлөгчийг бэлдэж буй, эсэх нь ч тодорхойгүй. Ийм байхад манай Засгийн газраас цахим үндэстэн болно, Их өгөгдөл ба хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулж байна, хүний хөгжлийн индексийг нэмэх зорил тыг 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж байна гэх зэргээр амьдралаас та сарсан хоосон амлалт өгсөөр. НҮБ-ын Хүний хөгжлийн тайланд “Монгол Улсын хүний хөгжлийн индекс 1990 оноос хойш 26 хувиар өсөж, хүний хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудын тоонд багтах болсон. Гэсэн ч Зүүн Ази болон Өмнөд Азийн орнуудын ХХИ-ийн 50 гаруй хувийн өсөлттэй харьцуулахад ахиц дэвшил алгуур, хөгжилтэй орны ангилалд шилжээгүй байна. Тиймээс цаашдын хөгжил, ахиц дэвшил нь хиймэл оюуныг хэрхэн ашиглахаас ха маарна” хэмээн зөвлөснийг сануулъя.
Дэлхий дахинд хүний хөгжил саарч буй. Энэ цагт аль улс нь хиймэл оюун ашиглаж, интернэтийг “эзэмшиж” чадна, тэр хэрээр дэлхийд хөлөө олно. Манай улсад үүрэн холбооны сүлжээн дэх ярианы нийт ачаалал энэ жил өнгөрсөн оныхоос 14.1 хувиар буурсан, залуус утсаар ярих бус, онлайнаар харилцахыг илүүд үздэг, бүх зүйл дэлгэцнээс хамааралтай болсныг илт гэж буй өнөө цагт сум, суурин газарт хэдэн компьютер олгосноо технологийн хөгжил нэвт рүүллээ хэмээн ярих нь ичмээр хэрэг биш гэж үү, бодлого боловсруулагчид аа. Үүгээр зог сохгүй давхардсан тоогоор төрийн 6000 гаруй үйлчилгээнээс 1200 орчмыг нь цахимжуулс наа сайрхаж, “И-Монголиа” системээс иргэ дийнхээ мэдээллийг хүртэл алдчихаад “Цахим үндэстэн” хэмээх нь бүр ч ичмээр.