Бид ихэвчлэн яарч сандарсан үедээ алхаагаа түргэсгэж, зарим тохиолдолд гүйдэг. Харин үүний ачаар сэтгэл тогтворждог бөгөөд бодол санаа аль нэг цэгт төвлөрдөг зүй тогтол бий. Энэ бол гүйлтийн ач. Учир нь гүйж байх үед анхаарал төвлөрч, стресс үгүй болдог бөгөөд хүний биед зайлшгүй шаард лагатай хүчил төрөгчийн хангамжийг хоёр дахин нэмэгдүүлдэг аж. Сүүлийн үед эмчийн “жор” бүхий цаасан дээр “Бүжгэнд яв, гүй” гэсэн зөвлөгөө бичээстэй байдаг болжээ. Манайд гүйлтэд зориулсан тусгай талбай байхгүй. Гэсэн ч түгжрээд зогсчихсон машинуудын дэргэдүүр гүйж яваа бэлтгэлийн хувцастай залуус нэлээд үзэгддэг. Бас өглөө болгон Тасганы овоон дээр гарчихаад, гэр лүүгээ гүйдэг хижээл насныхан, байрныхаа ойролцоо биеийн тамираар хичээллэж яваа хүмүүс ч цөөнгүй. Тэрхүү өвөө эмээ нар “Нэг сайхан гүйлтийн талбайтай болчихвол гүйгээд л байна шүү дээ. Чийрэгжээд, ханиад ч хүрэхгүй амар. Хүйтрэхээр гүйлтээ таслаад байх юм” гэж ярьдаг. Эндээс үзвэл бидэнд гүйх хэрэгцээ зайлшгүй байна.
Гүйлтийн талбай бүхий цогцолбортой болох шаардлага ч байна. Харин ойрын хугацаанд ашиглалтад орох гүйлтийн талбай нэг ч алга. Гэхдээ шинээр баригдах томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд гүйлтийн зам төлөвлөсөн байгаа нь сайшаалтай. Гүйлт хэчнээн чухал, сонирхолтой зүйл болохыг 1994 онд дэлгэцнээ гарсан Форест Гамп хэмээх кинонд дэлгэрэнгүй өгүүлдэг.
Киноны гол дүрийн баатар биеэ хамгаалахын тулд гүйж эхэлсэн боловч сүүлдээ бодохын тулд гүйдэг болно. Ингэхдээ туулах замаа тооцоолж байгаад янз бүрийн давтамжаар гүйнэ. Түүний амьдрал тэр чигтээ гүйлт байсан хэдий ч тэр хэээ ч замаа товчлох гэж оролдож бай гаагүй. Бас тэр хэзээ ч өвдөж бас шантарч байгаагүй, тэр хэзээ ч өөрийн амьдралыг зүхэж байгаагүй. Тийм дээ ч Форест Гампын удаан ху гацааны аялал хийгээд уйгагүй зан бусдыг гайхашруулсан юм. Тэр ч бүү хэл “Хэрхэн Форест шиг гүйх вэ” нэртэй нийтлэлүүд гаднын сонин хэвлэлээр цацагдсан бөгөөд гүйх дуртай залуусын нэгдэл ч бий болсон гэдэг. Сүүлийн арваад жилийн хугацаанд алдаршсан гүйлтийн тамирчид ХХ зууны эхний жилүүдэд үзүүлсэн бүх амжилтыг эвдсэн гэдэг статистик бий. Үүнийг марафон гүйлтэд тамирчдаас гадна ахимаг насны хүмүүс оролцох нь олширч, янз бүрийн гүйлтийн хурдны рекорд шинээр тогтоож байгаагаар нотолж болно. Харин гүйлт эрүүл мэндэд маш хэрэгтэй зүйл болохыг их эмч Д.Чүлтэм гуай ярьж байна. Түүний ярьснаар тогтмол гүйлт өвчлөлийг 30 хувь хүртэл бууруулдаг бөгөөд өвчилсөн тохиолдолд эдгэрэх нь ч түргэн гэнэ. Өдрийн сэрүүн цагийг сонгож, гүйлтээр тогтмол хичээллэдэг хүний бие махбодод хэд хэдэн эерэг өөрчлөлт гардаг. Учир нь гүйлт хүний биеийн булчин, зүрхний ажиллагааг маш сайн дасгалжуулах зорилготой хамгийн төгс байгалийн гимнастик юм. Тиймдээ ч гүйж байхад хүний эрхтэнүүдийн эрчимт хөдөлгөөн зүрх, ходоод, элэг, бөөрөнд массаж болдог байна. Тэгэхээр гүйлт бол хүний эрүүл мэндэд зориулсан үнэ төлбөргүй, хялбар шийдэл билээ. Хэрэв та гүйх гэж байгаа бол цагт 9-10 км хурд хамгийн тохиромжтойг санаарай.
- Эрүүл агаарт гүйх нь үнэ төлбөргүй болохоор эдийн засагт хэмнэлттэй.
- Өвчлөлийг бууруулдаг тул амин дэмээс ч илүү үйлчлэлтэй.
- Энергийн үйлчлэлээс хамаарч арьсанд сэргэлт өгч, үрчлээсээс сэргийлнэ.
- Жирэмсэн эмэгтэйчүүдэд язралт үүсэх эрсдэл багасна.
- Суугаа ажлаас болж хуримтлагдсан стресс, хорт бодисыг “шатааж” үгүй хийнэ.
- Биеийн булчин жигд хөдөлгөөнд орсноор сайхан байна галбиртай болно.
Т.НИПОНЬ