
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд болон АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Харин Ерөнхий сайдыг томилох асуудлыг дөнгөж сая хэлэлцэж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 97.1 хувь буюу 68 хүний саналаар Ж.Эрдэнэбатыг томилохыг дэмжлээ.
Түүний товч намтар: Төгссөн сургууль, мэргэжил
- 1981 - 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль
- 1992 - 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
- 1997 - 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
- 2002 - 2004 онд Удирдлагын академи
- 2003 - 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол
Эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал
- 1996 - 1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХКомпанид нягтлан бодогч
- 1997 - 2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
- 2000 - 2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
- 2004 - 2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
- 2005 - 2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
- 2008 - 2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
- 2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
- 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2010 онд Алтангадас одон
Гадаад хэл: Англи
Цахим шуудан:
erdenebat_ja@parliament.mn
Цахим хуудас
http://erdenebatj.parliament.mn