
"Хувьсал" продакшны залуу жүжигчин А.Ганчимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа ажээ. Тэрээр үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндсөн маш олон дэлгэцийн уран бүтээлд гол дүрийг бүтээсэн билээ. Ийн өөрийгөө гайхалтай жүжигчин гэдгээ батлан харуулсан нь түүний СТА хэмээх цол хүртсэн нь юм. Залуу жүжигчдийн хувьд энэ бол бахдам шагнал бас амжилт юм. Дашрамд авъяаслаг, хүчирхэг, ухаалаг жүжигчин бүсгүйд төрсөн өдрийн мэнд хүргэхийн сацуу, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.