
-Өрнөдийн төрийн эрхэнд гэнэт олон эмэгтэй гарсныг анзаараагүй хүн үгүй байх-
Их Британийн Ерөнхий сайдын албанд Тереза Мэй гэх эмэгтэй сонгогдсон. Энэ албан тушаалын төлөө түүнтэй Андреа Лидсом гэх эмэгтэй өрсөлдөж байсан ч нэрээ татсан билээ. Тус улсын гол сөрөг хүчин болох Лейборист намын гишүүн эмэгтэй Анжела Игл намынхаа дарга Жереми Корбины халааг авахыг оролдож байгаа. Шотланд болон Умард Ирландад мөн адил Ерөнхий сайдын албыг Никола Стуржен, Арлин Фостер гэсэн эмэгтэйчүүд хашиж буй.
Францад Үндэсний фронт намын тэргүүн Марин Ле Пен, Германы альтернатив намын дарга Фрауке Петри, Италид Ром хотын дарга Виржиния Ражи, Турин хотын дарга Кьяра Аппендино нар бас бүгд эмэгтэй.
Үүний сацуу АНУ-д Хиллари Ерөнхийлөгч болж магадгүй байгаа. Төрийн эрх барих байгууллагад олон жил ажилласан туршлагатай түүнийг энд дурдахгүй байх аргагүй. Германд Ангела Меркель, Норвегид Эрна Сульберг, Шведэд Марго Валлстрём, Данид Пиа Черсгорд Ерөнхий сайдаар ажиллаж байна. Тэд бүгд олны хүндэтгэл бишрэлийг төрүүлдэг. Эндээс улс төрд эмэгтэйчүүд үсрэлт хийж байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

Эмэгтэйчүүд төрийн эрхэнд олноор гарах болсон энэ үйл явдалд эргэлзээгүй олон тайлбар өгч болох юм. Хамгийн магадлалтай нь гэвэл, Европын холбооны оршин суугчид элит гаралтай, биеэ тоосон бөгөөд чин сэтгэлээсээ ханддаггүй уламжлалт улстөрчдөөс залхжээ. Зангиатай, алтан хүрээтэй нүдний шил зүүсэн, улс төр ярьсан дунд эргэм насны тарган эрийн төрх төсөөлөгдөж байгаа биз. Харин эмэгтэйчүүд эсрэгээрээ, байгаагаараа, мэдрэмжтэй. Яагаад гэвэл тэд төрийн эрхэнд байгаа хэнтэй ч адилгүй.
Гэсэн ч хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэгч олон хүн эмэгтэйчүүдийн энэ нөлөөний талаар төдийлөн магтан дуулсангүй.
...Ахиц дэвшил нь хүчтэй цохилт болж магадгүйг зүүнийхнээс хэн ч таамаглаагүй биз. Фрауке Петри, Марин Ле Пен, эсвэл Виржиния Ражи ижил хүйстэн хэн нэг шиг биеэ авч явдаггүй, өөрөөр хэлбэл, хэн нэгнийг дуурайдаггүй. Тэд эрчүүдийг ярьж байхад өвдгөө хавчаад, дуугүй сууж байдаг сайн охид биш, хөхний даруулгагүй явах гэж хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэгчид биш. Тэд эр хүн шиг л биеэ авч явдаг. Өөрөөр хэлбэл, тэд улстөрчид шиг л байж чаддаг гэсэн үг...
Эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй байлгах сонирхол огтхон ч буураагүй хэдий ч нийгмийн сүлжээнүүдэд цаг үргэлж хүйсийн эрх тэгш бус байдал, биеийн галбираасаа ичдэг, биеийн үсээ хусахаа больсон гэх зэрэг яриа өрнөсөөр байна. Харин Фрауке Петрид, эсвэл Марин Ле Пенд баярласан хүн нэг ч алга. Уг нь тэд ёсорхог байдлаас ангид хүмүүст сэтгэгдэл төрүүлдэг.
Яагаад гэдэг нь ойлгомжтой л доо. Европын улс төрийн хүчирхэг, хэзээд ахиц дэвшдэг эмэгтэйчүүд хөтөлбөртөө хүйсийн тэгш бус байдал болон сексийн объект болохыг эсэргүүцэх тухай тусгадаггүй. Бүр эсрэгээрээ. Тэд баруун жигүүрт харьяалагддаг бөгөөд хачин этгээд зүйлтэй л тулгарна. Ахиц дэвшил нь хүчтэй цохилт болж магадгүйг зүүнийхнээс хэн ч таамаглаагүй биз. Фрауке Петри, Марин Ле Пен, эсвэл Виржиния Ражи ижил хүйстэн хэн нэг шиг биеэ авч явдаггүй, өөрөөр хэлбэл, хэн нэгнийг дуурайдаггүй. Тэд эрчүүдийг ярьж байхад өвдгөө хавчаад, дуугүй сууж байдаг сайн охид биш, хөхний даруулгагүй явах гэж хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэгчид биш. Тэд эр хүн шиг л биеэ авч явдаг. Өөрөөр хэлбэл, тэд улстөрчид шиг л байж чаддаг гэсэн үг.
Тиймээс улстөрч эмэгтэйчүүдээс ямар нэг эгч дүүсийн эв санааны нэгдлийг хүлээх хэрэггүй. Жишээ нь, Андреа Лидс консервативчуудын даргын суудлын төлөө өрсөлдөөнөөс гарахаас өөр аргагүй болсон. Яагаад гэвэл “The Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр Тереза Мэйг хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэж тавлан хэлжээ. Лидс гурван хүүхэдтэй аж. Яагаад ингэж хэлснээ тайлбарлахдаа “Эх хүн байна гэдэг нь улс орныхоо ирээдүйн бодит хэсэг, бүр тодорхой хэсэг байна гэсэн үг гэж би ойлгодог. Тереза Мэйд үеэлүүд гээд амьдралд нь өөр олон хүн бий байх. Гэхдээ надад хүүхдүүд бий. Тэдний хүүхдүүд ирээдүйд болох зүйлийн заавал нэг хэсэг байна” гэжээ. Ийм байж таарахгүй. Энэ хэрээс хэтэрсэн хэрэг юм. Ерөнхий сайд болохыг хүсэж буй хүн ингэж ярьж болохгүй. Хэрвээ тэд ингэж ярьж байгаа бол хожим нь нийтлэгдэх яриа, сурвалжилгын дараа сонин хэвлэлийг буруушаах аргагүй болох юм.
Тиймээс эмэгтэйчүүд өөрсдийн төлөө тэмцдэггүй. Илүү тодруулбал, барууны жигүүрийнхэн ийм зүйл хийдэггүй. Зүүн жигүүрийн эмэгтэйчүүд нэрээ гутаадаг. Лейборист намын Анжела Игл өөрийгөө ижил хүйстэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч гэдэг. Пернилла Скиппер өөрийг нь эмэгтэйчүүдийн үйл хэргийн төлөө тэмцэгч гэж нэрлэхийг огт эсэргүүцдэггүй. Харин Нью-Йоркт ариун цэврийн хэрэглэл үнэгүй тарааснаа Хиллари гайхуулсан байдаг.
Гэхдээ Хилларигийн магнай гүйцэд тэнийгээгүй. Учир нь тэрбээр эрх мэдлээ сэргээж буй улс төрийн элитүүдийг төлөөлдөг. Гэтэл тэднийг эсэргүүцдэг Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллалаа. Улс төрийн элитүүдийн эсрэг өөрийн нэрийг дэвшүүлсэн, жинхэнэ тэмцэгч нь Трамп юм. Тэрбээр цагаан арьстнуудын доромж үйл хэргийн төлөө тэмцэж буй.
Ямар ч нөхцөлд тэргүүлэх улстөрч эмэгтэйчүүдийн үзэл бодлын цар нь хүмүүсийн мэдэрч, бодож буй болон тэдний итгэж байгаа зүйлд хүйс шийдвэрлэх ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй болохыг нотолж байна.
Эмэгтэйчүүд эрх барьж байгаа болохоор барууны орнууд илүү найрсаг, эерүү болно гэж найдах хэрэггүй. Улс төр хэзээд боломжийн урлаг байх болно. Тиймээс одоо эмэгтэйчүүд тэр боломжийг авч байна гэж Данийн өдөр тутмын гурван том хэвлэлийн нэг “Berlingske” сонинд сэтгүүлч Анна Либак бичжээ.
Тэгвэл Туркийн өдөр тутмын гол хэвлэл болох “Hurriyet Daily News” сонины ерөнхий редактор, нэртэй улс төр судлаач Мурат Еткиний бичсэнээр Клинтон ялбал Өрнөдийг эмэгтэйчүүд удирдах нь.
Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон ялбал дэлхийн эдийн засаг, улс төр болон цэргийн нөлөө бүхий гурван гүрний удирдлага эмэгтэйчүүдийн гарт орно.
Тэрчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний хоёр нь түүхэнд анх удаа эмэгтэйчүүд болох юм. Нөгөө гурван гишүүний талаар гэвэл, хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 2017 оны 4-5 дугаар сард товлосон сонгууль хүртэл суудалдаа байна. Оросын Төрийн тэргүүн Владимир Путин наад зах нь 2018 оны гуравдугаар сар хүртэл эрх барих юм. Түүний суудлын төлөө ямар нэг эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөхгүй. Хятадын дарга Си Зиньпиний талаар гэвэл, хэзээ албан тушаалаа өгөх нь тодорхойгүй, тус улсын улс төрд эмэгтэй хүний нэр огт байдаггүй.
Хиллари Клинтон ялбал ”Их 7”-гийн бүлгийн удирдагчдын гурав нь эмэгтэйчүүд болно. Энэ нь дэлхийн улс төрд эмэгтэйчүүд жинтэй байр суурь эзэлсэн анхны тохиолдол болох юм. Мэдээжийн хэрэг ийм өндөрлөгт хүрсэн эмэгтэй хүний гар улс төр, дипломат бодлогыг зөөлрүүлж, мөргөлдөөний тоог багасгаж, дэлхий дахиныг хөгжүүлэхэд тус дөхөм болох, эсэх нь тусдаа асуудал. Гэхдээ л энэ нь хүн төрөлхтний түүхэнд анхных болно.
Хүчтэй эдийн засагтай, өрнөдийн ардчилсан орнуудад ийм үйл явдал болж буй нь тохиолдлын хэрэг үү? (Өнөөгийн байдлаар бусад улсаас илүүтэй удирдагчийн суудалд эмэгтэй хүн суух магадлал Францад өндөр байгааг мартаж болохгүй).
Энэ нь тохиолдол биш байх. Дорно дахинд эрэгтэйчүүд бараг дангаар улс төрд ноёрхож байна. Энэтхэгийг Индира Ганди, Пакистаныг Беназир Бхутто (хоёул эцгийн нэр нөлөөгөөр гарч ирсэн) нарын эмэгтэйчүүд удирдаж байсан ч харамсалтай нь халдлагад өртөж амь үрэгдсэн. Одоо эдгээр улсын төрийн эрхэнд эмэгтэйчүүд гарах найдвар бараг алга. Туркт 1993-1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан, анхны бөгөөд цорын ганц эмэгтэй улстөрч Тансу Чиллер эцгийнхээ нөлөөгөөр удирдах албан тушаал хашсан. Түүний хойд эцэг Сулейман Демирель Туркийн Ерөнхийлөгч байсан билээ. Хятадын адил Японд ч эмэгтэй хүн улс төрд шат ахих боломж байхгүй бололтой.