
МАН-ын Удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн дөрвөн сайдын нэрийг УИХ дахь МАН-ын бүгийн гишүүд дэмжиж, Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй хэмээн үзжээ.
Удирдах зөвлөлийг хуралдаанаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/-ийг, Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/ -г, Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрээ гаргасан юм.
МАН-ынхан энэ удаад ард түмнийхээ хүлээлтийг ийм байдлаар эцэслэж давхар дээлгүй хүмүүсийг дэмжиж байгаа аж