
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дэд сайдад нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар тодрууллаа. Батлан хамгаалахын дэд сайдаар ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Хот төлөвлөлтийн хүрээлэнгийн захирал М.Батбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Монголын зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаяр, Гадаад харилцааны дэд сайдаар өмнө нь тус албыг хашиж байсан Г.Тэнгэр, Сангийн дэд сайдаар МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар НАМЗХ-ны ерөнхий бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ГЕГ-т газрын даргаар ажиллаж байсан Т.Аубакир, Эрчим хүчний дэд сайдаар МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Эрүүл мэндийн дэд сайдаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Л.Бямбасүрэн нар олонхын дэмжлэг хүлээсэн байна. Тэднийг өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилох бололтой.