
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дэд сайд нэрыг томилсон.
Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг батламжилсан билээ. Дэд сайд болон төрийн нарийн бичгийн даргаа өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүлээн авч, ажилд нь томилсон юм. Тэрбээр энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдож буй салбарын шинэ удирдлагуудад баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Дэд сайд Б.Цогтгэрэл нь УИХ-ын ажлын албанд бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтийн талаар мэргэшсэн туршлагатай аж.
Дэд сайд Б.Цогтгэрэл шинэ ажлаа ийнхүү хүлээн авч, зам тээврийн салбарын хамт олонтойгоо Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө гар нийлж, хамтарч ажиллах болно хэмээн илэрхийллээ. Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ.