
Нийслэлийн Засаг дарга хоёр орлогч, хоёр төслийн удирдагчтай ажиллах нь. Төслийн удирдагч нар нийслэлийн Засаг даргын орлогчийн статустайгаар ажиллах гэнэ.
Энэ дагуу нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг томилжээ.
Харин нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томилсон байна.