
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудлыг авсан бол үлдсэн суудлын 9-ийг АН, 1-ийг МАХН авсан. Харин бие даагчид болон бусад нам эвсэл гарч чадалгүй улс төрийн карьераа түр орхиод байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын хувьд АНУ-д эдийн засгийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд гарсан дипломгүй, Англид сургууль төгссөн гэж худал хэлсэн гэх шүүмжлэлийг хүлээн авч буй нь энэ бололтой.
Дашрамд дурдахад эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн хувьд ч улс төрийн шинэ хүчин байгуулах чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх өвлөөс эхний үйл ажиллагаанууд нь эхлэх аж.