
Турк улсын шүүхээс 15-аас доош насны хүмүүс бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн хууль батлах Шведийн гадаад хэргийн сайд Маргот Уоллстрём эсэргүүцэж, өөрийн твиттер хуудсаараа дамжуулан энэ тухай олон нийтэд мэдэгдсэн. Тэгвэл Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу энэ мэдэгдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.
Өнгөрсөн долдугаар сард Туркийн үндсэн хуулийн шүүх 15-аас доош насны хүүхдийг хамарсан бэлгийн хүчирхийллийн тухай өргөдөл болон эрүүгийн кодыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Дээд шүүхээс Туркийн засгийн газарт шинэ хууль дүрэм гаргах тухай зургаан сарын хугацаа өгсөн аж.
Тэгвэл энэ шийдвэрийг Маргот эсэргүүцсэн юм. Харин түүний мэдэгдлийн дараа Турк хариу арга хэмжээ авч, Истанбул, Анкара зэрэг том хотын олон улсын нисэх буудлын урсдаг зарлал дээрээ "Швед, хамгийн их хүчингийн хэрэг гардаг улс гэдгийг мэдэх үү?" гэсэн анхааруулга явуулсан нь хоёр орны харилцаанд сэв суулгаж байна. Үүгээр ч зогсохгүй Туркийн өдөр тутмын сонингууд тэргүүн нүүрэндээ Шведийг хүчингийн хэргийн эх орон хэмээн цоллосон байна..
Сонирхуулахад, 2012 онд гаргасан судалгаагаар НҮБ-ийн гишүүн орнуудаас хүчингийн хэргийн гомдол, санал Шведэд хамгийн их ирсэн байдаг аж. Тодруулбал, 100 мянган хүн тутмын 66.5 нь ийм гомдол гаргаж байжээ. Тэдний ард Ямайк улс 34.1, Болив 33.0, Коста Рика 29.8, Шинэ Зеланд 29.6, Бельги 27.6 удаалдаг юм.