
Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдлаа. Хурлаар архи, тамхины онцгой албан татвар болон сарын 2.5 сая төгрөгөөс дээш цалингийн орлогын татварыг нэмэгдүүлэхийг дэмжиж талаар хэлэлцлээ. Тодруулбал, архи, тамхинд ногдуулдаг онцгой албан татварыг тус бүр 20 хувиар нэмэх санал дэвшүүлжээ.