
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Эрдэнэт үйлдвэрийг Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал гаргалаа. Тодруулбал, тэрбээр "Монголын улс төр, нийгмийн зүтгэл Ю.Цэдэнбалын Монголын төр алтан жолоог атгаж байх цаг үед "Эрдэнэт үйлдвэрийг байгуулах, "Эрдэнэт хотын түүхэн бүтээн байгуулалтыг бүтээхэд гарамгай гавъяа байгуулсан нь түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдсэн билээ. Иймд түүний 100 жилийн ойг тохиолдуулан, нэр төрийг нь сэргээж, алдар гавъяаг нь мөнхжүүлэх ажлын хүрээнд "Эрдэнэт" үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох Засгийн газрын тогтоолыг шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.
