
Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөнө. Орон нутгийн сонгуулийн талаар Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Орон нутгийн сонгууль бол АН төдийгүй Ардчиллыг дэмждэг хэн бүхний хувьд их чухал сонгууль гэдгйиг хэлэх нь зүйтэй байх. МАН өөрсдийн үйл ажиллагаагаа эхлэхдээ ул орны нөхцөл байдлыг ээдрээтэй болгож байна. Ард иргэдийн амьдралыг муутгах тал руу хэлбийсэн нь байж болохгүй үйлдэл гэж үзэж байна. УИХ-ын 2012 оны сонгууль МАН парламентад 60 санал авсан ч нийт санал өгсөн хүмүүсийн 40 хувийг л авч байсан. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор эргэлзээ дагуулж буй нэг том асуудал байгаа. Бүртгэл болон шилжилт хөдөлгөөний асуудал юм. Нэг сонгогч олон газар санал өгсөн байж болзошгүй гэх мэдээлэл АН-д удаа дараа ирсэн. Үүнийг шалгаж үзэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс ажлын хэсэг байгуулж, Улсын бүртгэлийн газар санал тавина. Мөн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор олон асуудал үүссэн. Үүнийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулах хүсэлт өгч, одоо хэрэгжих шатан дээрээ явж байгаа. Хамгийн гол нь энэ удаагийн орон нутгийн сонгуульд УИХ-ын сонгуульд гарсан хууль бус, булхайтай үйлдэл дахин битгий давтагдаасай гэж хүсэж байна.
Нэг л зарчим бий. Нэг чулуунд бүдэрсэн хүн хоёр дахиа бүдэрнэ гэдэг ухаантай хүний үйлдэл яавч биш. АН-д алдаа оноо олон байсан. Гэхдээ ард түмэнд нээлттэй нам байсан. Эрх ашигдаа хөтлөгдөн бидний алдаан дээр дөрөөлсөн 2016 оны сонгууль бидэнд сөрөг үр дагавал авчирсан. Тиймээс АН-ын шинэчлэлийн асуудлыг орхигдуулахгүй. Шинэчлэл гэдэг бол том асуудал. Зөвхөн АН-ын даргыг сольсноор дуусахгүй. Шинэ дүрмээ нийтээр хэлэлцээд өлгийдөж авна. Арванхоёрдугаар сарын 6-нд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд зөв дүгнэлт хийсэн томоохон улс төрийн илтгэлийг бэлтгэж тавина. 2017 он бол АН-ын шинэчлэлийн жил байх болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах жишиг, суурь тавьсан шинэчлэл байх болно гэдгийг хэлмээр байна.