Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй "Зангиагүй" уулзалт хийн, "Эрдэнэт үйлдвэр"-ийг тойрсон асуудлаар болон бусад цаг үеийн асуудлуудаар сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан билээ. Энэ үеэрээ "Эрдэнэт" үйлдвэрийн нэг ч хувьцааг эзэмшдэггүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг бүрэн бус мэдээлэлд үндэслэн ярьж байна хэмээсэн. Тэгвэл өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Эрдэнэтийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө юм” хэмээн хэлсэн байна. Дэлгэрэнгүйг видео бичлэгнээс үзнэ үү.