
Мэргэжлийн ба Шинэчлэлийн Засгийн газруудын үйл ажиллагааны 100 хоногийн харьцуулсан тойм
|
Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт /Монгол Ардын Нам - 2016 он/ |
Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт /Ардчилсан нам - 2012 он/ |
| Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн. | Монгол Улсын 27 дахь Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн. |
| 2016.08.22 Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов. "Сайн оюутан" хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон. | 2012.10.02 Гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулдаг болов. |
| 2016.08.22 "Сайн хашаа" хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон. | 2012.11.04 Хямд нүүрс худалдаалдаг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. 1 тонн нь 200,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг иргэдэд 80,000 төгрөгөөр хүргэдэг болсон. |
|
2016.08.22 "Сайн малчин" хөтөллбөрийг зогсоож, малын хөлийн албан татварыг шинээр буй болгохыг мэдээлэв. |
2013.01.12 Малчдын хоршоог хөгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав. |
|
2016.09.01 Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна. |
2012.08.26 Засгийн газар бүрдээд зургаа дахь хоног дээрээ гаргасан шийдвэр нь Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгов. |
|
2016.09.01 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов. |
2012.09.11 "Шинэчилж шийдье 222" төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан. |
|
2016.09.07 Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов. |
2012.09.21 Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсан. |
|
2016.09.12 "11-11" төвийг татан буулгалаа. |
2012.10.12 Засгийн газар нүд чихээ нээж, иргэдээс мэдээлэл авах, санал гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх "11-11" төв ажиллаж эхэлсэн. |
|
2016.09.20 Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв. - МАН-ын Засгийн газрын найман гишүүн "давхар дээлтэй" ажиллаж байна. - Дэд сайдын албан тушаалыг бий болгов. - Цалингийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. - Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулав. |
2012.09.03 Нийтийн алба 08:00 цагаас ажиллаж эхлэдэг болов. |
|
2016.09.22 Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив. |
2012.09.19 Хүүхдэд архи, тамхи худалдаж, үйлчилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргалаа. |
|
2016.09.22 Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав. |
2012.11.17 Засгийн газраас 2015 он гэхэд 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гаргасан. |
|
2016.09.26 Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов. Хүүхэд хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав. |
2012.10.22 Халамж хүүхэд рүү чиглэж орон даяар хүүхдийн мөнгө олгож эхлэв. |
|
2016.09.29 Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав. - Зөрчлийн тухай хуулийг буцаасан. |
2012.11.13 Хууль зүйн шинэчлэл эрчимжив. |
|
2016.09.29 Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж түр хойшлуулсан. /- Орон сууцны шинэ татвар бий болгоно - Суудлын автомашины татвар нэмэгдэнэ - Цалингийн татвар төлнө -ХАОАТ-ыг нэмнэ - Ашигт малтмалын татварыг өсгөнө - Аж ахуй нэгж орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэв/. |
2012.11.03 "Үйлдвэржилтийн шинэ эрин үе" зарласныг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. /Шинэ төрлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж иргэдэд ажлын байр бий болгохыг уг тогтоолд чухалчлав/. |