
2016 оны сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07.00 цагаас эхэлсэн. Өглөө 08.00 цагийн үед сонгуулийн ирц Нийслэлийн хэмжээнд 1.34 хувьтай байсан бол хамгийн сүүлд өдрийн 12.00 цагийн байдлаар 12.8 хувьтай байгаа талаар Нийслэлийн сонгуулийн хороо мэдээлэв.