
Хоёр удаа НЭМЭЛТ болон ДАХИН санал хураалт явуулна хэмэнэ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ "Сонгуулийн ирц бүх аймгийн хэмжээнд 62.7 хувьтай, Нийслэлийн хэмжээнд 45.2 хувьтай гарлаа. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар 1765 тойргийн мэдээллийг хурдан хугацаанд дүгнэх боломжгүй байсан. Хуулинд зааснаар санал хураалт дууссаны дараа ажлын таван хоногт багтааж гаргах ёстой. Гэхдээ санал хураалт дуусаагүй. 1765 тойргийн 135 тойрог дээр энэ сарын 23-ны өдөр нэмэлт санал хураалт болно. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн 7 дүүргийн 78 тойрог 213 хэсэгт нэмэлт санал хураалт явагдана. Нэмэлт санал хураалтад санал өгөөгүй иргэд оролцоно. Харин саналаа өгсөн иргэд оролцохгүй.
Мөн нэр дэвшигчдийн санал хураалт тэнцсэн тохиолдол гарсан. Тодруулбал, 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн. Ингэснээр 19 аймгийн 57 тойргийн 58 хэсэгт энэ сарын 29-ний өдөр ДАХИН санал хураалт явагдана. Үүнд саналаа өгсөн иргэд дахин өгнө. Нэмэлт болон дахин санал хураалт хоёр зарчмын хувьд ялгаатай гэдгийг хэлэх нь зүйтэй" гэсэн юм.