
АНУ-ын Канзас сити хотын нэгэн төрөх эмнэлэгт дутуу төрсөн хүүхдүүдийг тун удахгүй болох холливуны баярыг тохиолдуулж, суперман, ахмад америк, батмэн зэрэг үлгэрийн баатруудын зурагтай нөмрөгөөр хучиж, эмнэлэгт өнгөрүүлэх анхны баярыг нь тэмдэглэхээр болсон байна.
Энэ санаачлагыг дутуу төрөлтийн эсрэг тэмцдэг "March of Dimes"-ын ажилтнууд гаргасан юм. Тус байгууллагын гаргасан судалгаагаар жил бүр 15 сая хүүхэд дутуу төрдөг бөгөөд нэг сая нь амь насаа алддаг аж. Түүнчлэн эрүүл хүүхэд дунджаар 4300 орчим ам.долларын өртгөөр хүн болдог бол дутуу төрсөн хүүхдийн эмчилгээний зардал ойролцоогоор 54 мянган "ногоон" шаарддаг тооцоо гарчээ.
Эмнэлэгийнхэн холливунаар эмчилгээ хийлгэх 35 хүүхдийг ингэж хувцаслахаар болсон байна.