
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар өнөөдөр 14.00 цагт "Туушин" зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийнэ.
Н.Алтанхуяг болон түүний эхнэрт нь хилийн хориг тавьсан гэгдэж буй төдийгүй Ардчилсан намын ҮЗХ-ны хурал ирэх сарын 16-нд болох тов гарсан энэ үед АН-ын дарга, Засгийн газрын тэргүүн явсан тэрээр энэ удаа ямар мэдэгдэл хийж, юу ярих нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байгаа нь лавтай.